Засгийн газрын хуралдаан 16.00 цагт болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Далайн хөдөлмөрийн тухай Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, БНСУ-ын Парламентын даргын айлчлалын дүнгийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ