Цэргийн дүйцүүлэх албыг 946 иргэн хаажээ
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/872 дугаар захирамжийн дагуу Нийслэл хотод цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг Нийслэлийн 8 дүүрэгт энэ сарын 18-20-ны өдрүүдэд болсон. Цэрэг татлагаар хамрагдах иргэдийн 93.4 хувь нь цэрэг татлагад хамрагджээ. Цэрэг татлагаас чөлөөлөгдсөн иргэдийн шалтгааныг харвал, 24.6 хувь нь өвчнөөр, 7.1 хувь нь гачигдлаар, 60.9 хувь нь суралцахаар, 7.4 хувь нь бусад шалтгаанаар байна.
2013 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар гэрээт цэргийн албанд 12 иргэн элсүүлжээ. Мөн 2013 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр 946 иргэн дүйцүүлэн хааж, улсын төсөвт 357,4 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ