Баянзүрх дүүрэг дахин нөхөн сонгууль болж байна
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу тус дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хороо буюу долдугаар хороонд ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгох сонгууль өнгөрсөн бямба гарагт болсон.Харин нөхөн сонгуулийн ирц /39 хувь /хүрээгүй учраас өнөөдөр дахин тус хэсгийн хороодод нөхөн сонгууль болж байна.
Уг нөхөн сонгуульд МАХН-аас Л.Эрдэнэтуул, АН-аас Ш.Ганчимэг, МАН-аас Н.Бас-Амгалан нар нэр дэвшсэн юм. Долдугаар хороо нь нийтдээ сонгуулийн насны 5000 гаруй иргэнтэй. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн ИТХ-д ажиллаж байсан С.Наранбаатар зуурдаар нас барсан учраас ийнхүү нөхөн сонгууль болж байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ