Махны үнэ өсчээ

img

Монголын статистикийн хорооноос гаргасан дүн мэдээгээр энэ сарын 23-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх аравдугаар сарын дундач үнэтэй харьцуулахад 1.1 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.0 хувиар тус тус өссөн байна. Үхрийн махны үнэ 0.7-0.9 хувиар өссөн бол, хонины мах 0.5-0.9, адууны мах 3.8, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.9-1.8, үхрийн махны үнэ 0.5-1.4 хувиар өссөн байна. Нэг кг хонины /ястай/ махны үнэ дундчаар 4113 төгрөг, үхрийн мах /ястай/ 4713, ямааны мах 3220, адууны мах 3500, хонины цул мах 4233, үхрийн цул мах 5288 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene malchid malaa tegj unetei ogch chadaj bval bolj bna gehdeee yas yuman deeree chenjuudiiin gar deer osood bga shdeeee.ene olon shatlal osoh shaltgaan bga bolovuuu daaa
2011-11-29
Дэлхий дээр хэн хамгийн ориг, хямд мах иддэг вэ?????
2011-11-29
bitgii guts delhii deer hamgiin hyamd mah idej baij huurhii muu malchid huitend hurch haluund halj naad heden maliig chine usugdug yum hunii yumiig hyamdhan avah gesnii.hereggui
2011-11-29
сэтгүүлч нэртэй ХЭДЭН ЗАЛХУ ЮМНУУД ХАМГИЙН ҮНЭТЭЙ ДАЛАЙ ЭЭЖ, МЕРКУРИИЙ ДЭЭР ОЧСОН БОЛООД ҮНЭ ӨСӨЖ БАЙНА ХОНИНЫ МАХ 4000 ДАВЛАА ГЭЖ ҮЙМҮҮЛЭХЭЭ БОЛИМООР ЮМ. ХҮЧИТ ШОНХОР ДЭЭР ҮХРИЙН МАХ 3300 БАЙНА ЛЭЭ
2011-11-29