Эрүүл мэндийн нэгдлийн "Нээлттэй хаалганы өдөр" боллоо

img

  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн поликлиник болон салбар 3 амбулатори Нийслэлийн өдрийг угтаж өчигдөр  "Эвсэг, чадварлаг хамт олон - Ээлтэй, чанартай үйлчилгээ" уриан дор "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулжээ. Нээлттэй хаалганы өдрөөр 312 хүний цусан дахь сахрыг, 387 хүний бие бялдрын үзүүлэлтийг тодорхойлж, 635 хүнд цусны даралтыг хэмжиж зөвлөгөө өгсөн байна. Мөн эмзэг, нэн ядуу, иргэний бичиг баримтгүй 218 хүнд нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээ үзүүлж, 56 хүнд лабораторийн болон багажийн шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Мөн хоол шим тэжээлийн төвд таргалалттай, илүүдэл жинтэй 45 иргэдэд зөв зохистой хооллолтын зөвлөгөө, сургалт явуулж, сурталчилгааны материал тараажээ. Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд санал, хүсэлтийг хүлээн авах цэг ажиллуулахад 19 хүн санал, хүсэл, талархлаа ирүүлсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ