МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана
МАН-ын Бага хурал өнөөдөр 14.00 цагт эхэлнэ. Бага хурлаар МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улс төрийн илтгэл, Удирдах зөвлөлийн тайланг сонсох юм. Мөн намын удирдлагын эрхийг маргааш болох Их хуралдаа шилжүүлнэ.
Их хурлын 1134 төлөөлөгч нь намын даргаа сонгож, дараагийн Бага хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ. Харин намын ерөнхий нарийн бичгийн даргыг Их хурлаас шинээр байгуулагдсан Бага хурлын бүрэлдэхүүний олонхийн саналаар томилох юм. Түүнчлэн Их хурлаар намын мөрийн хөтөлбөр дүрэмд орох зарим өөрчлөлт, Монгол улсын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, 2016 он хүртэлх намын бодлого үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ