Чингисийн талбайд өдөрлөг болж байна

img

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ойн хүрээнд Нийслэл, дүүрэг, хороод бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлаа  иргэдэдээ тайлагнаж байна. Өнөөдөр Чингисийн талбайд Сүхбаатар дүүргээс “Дүүргийн хөгжилд-Иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг, иргэдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Үйл ажиллагааны үеэр иргэдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Хороодын ажлын алба болон тамгын газрын дэргэдэх бүх хэлтэс албад төрийн байгууллагууд  мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй ААНБ-ууд оролцож, иргэдэд үйлчлэх юм. Тухайлбал Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс портез, ортепид олгох бол Замын цагдаагийн тасаг өдөрлөгийн үер эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авах юм. Эрүүл мэндийн нэгдлээс иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж даралт, биеийн жингийн индекс, сахарын шинжилгээ авах үйлчилгээ үзүүлнэ. Харин Иргэний бүртгэлийн хэлтэс энэ үер шинээр төрсөн хүүхэд болон залуу гэр бүлд гэрлэлтийн гэрчилгээ олгох юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ