Палентлоги, археологийн салбарын хамтын ажиллагаа бэхжүүлнэ
Францын Гадаад харилцааны сайд Лоран Фабиусын айлчлалын хүрээнд санамж бичигт гарын үсэг зурлаа. Боловсрол, шинжлэх ухааны яам, ССАЖЯ болон Гадаад хэргийн сайд хороондын Санамж бичгээр монгол, францын палентлоги, археологийн салбарын хамтын ажиллагаа хэтийн төлөв болон хамтын ажиллагааны хөтөлбөрийн зорилго, чиглэлийг тусгасан байна. Хоёр орны хамтарсан палентологи, археологийн судалгааны багийн хөтөлбөрийн үр дүнг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хоёр тал тохиролцжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ