Фитч Монгол Улсад В+ дүн тавилаа

img

Олон улсын рейтингийн Фитч байгууллага Монгол Улсад В+ гэсэн дүн тавьжээ. Тус байгууллагаас Монгол Улсын урт хугацааны гадаад болон дотоод валютын зээлжих зэрэглэлийг тогтвортой төлөвтэй буюу В+ гэж мэдэгдлээ. Түүнчлэн  богино хугацааны зээлжих зэрэглэлийг В, боломжит дээд түвшин нь В+ хэмээн дүгнэсэн байна. Фитчийн Ази-Номхон далайн дээд байгууллагын тэргүүн Андрю Колкуон “Монгол улсын эдийн засаг нь эрдэс баялгийн салбар хөгжихийн хирээр хурдацтай өргөжиж байгаа боловч энэхүү өсөлтийг зохицуулахад хатуу бодлого шаардлагатай” гэж хэллээ. Мөн тэрбээр  “банкны зээл болон Засгийн газрын зарлагын эрчимтэй өсөлттэй зэрэгцэн тус улсын эдийн засаг нь хэт хурдацтай хөгжлийн эрсдэлтэй тулгараад байна.” гэжээ. Монгол улс нь эрдэс баялгаас үүссэн орлогоос давсан хадгаламжийн тогтворжуулалтын сан болон 2013 он хүртэлх бүтцийн хомсдлын (барааны үнэд тохируулан) чиглэлийг тогтоох дунд хугацааны төсвийн хүрээ зэрэг санхүүгийн бодлогын шинэ хүрээ бүхий Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс гарсан. Гэхдээ тогтворжуулалтын сангийн хадгаламж нь өчүүхэн бага хэдий ч (2011 оны 10 дугаар сарын байдлаар 65.7 тэрбум төгрөг, 2011 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувь) дунд хугацааны төсвийн хүрээний ерөнхий хандлагын эсрэгээр 2011 оны төсөв нь ерөнхийдөө орлогын илүүдлийг зарцуулсан. 2011 онд зарцуулсан татаасын хүчтэй өсөлт нь төсвийг барааны үнийн ирээдүйн тогтворгүй байдалд хүргэж байна. Гэсэн хэдий ч засгийн газрын өрийн дундаж түвшин нь (2011 оны эцэс гэхэд ДНБ-ий дөнгөж 25.0 хувьд хүрнэ гэж найдаж буй) уг үнэлгээг баталсан. Бодит Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2011 оны гуравдугаар улиралд урьд оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувь болж өссөн бөгөөд 2011 оны хоёрдугаар улиралд 17.3 хувь байсан байна. Фитч нь энэ онд 17.0 хувийн өсөлттэй байна гэж гаргажээ. Уул уурхайн салбарт зонхилдог гадаадын шууд хөрөнгө оруулалт нь оны эхний есөн сарын байдлаар 2.7 тэрбум доллар буюу ДНБ-ий 32.0 хувийг бүрдүүлсэн байна. Гэвч уул уурхайгаас гадна уг өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл байдаг. Засгийн газрын зардал 2011 оны 10 дугаар сард 43.0 хувь байсан бол зээл нь энэ оны 10 дугаар сар хүртэл 79.0 хувь болж өсчээ. Байрны үнэ 2011 оны 9 дүгээр сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 17.0 хувь болж өссөн байна. Банкны хяналтын асуудал анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд хяналтын хариуцлагагүй байдал болон хяналтын тогтвортой байдлын талаар Олон улсын валютын сангаас анхаарлаа хандуулж байна. 2011оны 9 дүгээр сарын сарын байдлаар инфляци 10.0 хувьд хүрсэн бөгөөд сүүлийн 12 сарын дундаж нь 9.0 хувь байна. Эдийн засгийн гадаад хөрвөх чадварын байдал албан нөөцөөр бэхжсэн бөгөөд 9 дүгээр сарын эцэс гэхэд 2.6 тэрбум доллар буюу 14.4 хувь болсон байна. Урсгал дансны алдагдал 2011 онд ДНБ-ий 26.0 хувийг эзлэнэ гэж тусгасан боловч энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалаар санхүүжинэ. 2010 оны 75.0 сая долларын бондын төлбөрийн дараа Засгийн газрын гадаад өр нь нийтдээ албан ёсны олон талт болон хоёр талт зээлдэгчээс авсан өр байна. Гадаад өрийн хүүгийн дундаж хувь хэмжээ нь 2010 онд ойролцоогоор 1.0 хувь байжээ. Засгийн газар нь 2010 онд ДНБ-ий 4.0 хувьтай тэнцэх цэвэр гадаад зээлдэгч байсан бөгөөд энэхүү байдал нь 2011 онд хэвээр хадгалагдана. Монгол улсын төрийн үндсэн байгууллагууд болон засаглалын байр суурь нь В хүрээнд харьцангуй тогтвортой боловч эрдэс баялгийн нөөц ихээхэн нэмэгдэж байгаа учраас уг тогтвортой байдлыг хадгалах нь чухал юм. Нэг хүнд ногдох орлого нь 2011 онд 3,100 ам.доллар байгаа нь В хүрээний дундажтай ойрхон хэдий ч 3,700 ам.долларын ВВ дунджаас доогуур байна. Монгол улсын урт хугацааны хэтийн төлөв нь гэгээтэй боловч нөөц баялгаас үүдэлтэй өсөлтийг зохицуулах нь төвөгтэй юм. Барааны үнийн тогтворгүй байдлын эсрэг санхүүгийн нөөцийг бий болгох нь үнэлгээний хувьд эерэг боловч 2012 оны парламентын болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд үүний үйл явц удаашрах хандлагатай байна. Банкны салбарын шинэчлэлийг дуусгавар болгож банкны хяналтыг сайжруулах нь банкны цаашдын хямралын эрсдлийг бууруулах бөгөөд үнэлгээг баталгаажуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гамшиг орчуулгаас гадна уйгаржингаар Монгол Улс гэхийн оронд МОНГОН УЛС гэж алдаатай бичсэн зураг хаа сайгүй байх юм. Бичиж уншиж чадахгүй амьтад энэ зургийг нээх хэрэглэх юм.
2011-11-30
Галзуу хүний өдрийн тэмдэглэл. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж яасан үнэн үг вэ. Эдийн засаг банк санхүү мэдэхгүй байж ийм элий балай юм битгий бичиж бай
2011-11-30
orchuulga ni hereg alga!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2011-11-30
Manai mongoliig dvgendeg hen chi zailaa
2011-11-30
Ediin zasag n 17% osoj baihad uls dunguj B+ avna gedeg Batboldiin zasgiin gazriin ulgen salgan ajillagaand tavisan bodit baina Zun bolhoor yurunhii said busad gishuud n bugd oir orchimiin naadam heseed ajilaa hiidgui busad ulirald yurunhii said gadaadaar teneed bas ogt ajil hiidgui B+ -iig 17%-tai avtsalduulah hamgiin utgagui nuhtsul baidal bii bolj baina.
2011-11-29
үгчилсэн орчуулга битгий тавь, ойлгож бас ойлгуулж бич.
2011-11-29