МАН-ын их хурал эхэллээ

img

МАН-ын XXVII дугаар их хурал СТӨ-нд өнөөдөр 08,30 цагт эхэллээ. СТӨ-ний үүдэнд “Намд шинэчлэл хэрэгтэй”, “Намаа шинэчилье” “Намын даргаа сонгоё”, “Хуучин зүйл шинэчлэл биш” зэрэг лоозонг барьсан залуус их хурлын төлөөлөгчдийг угтсан юм.  Их хурлын 1121 төлөөлөгчийн хамгийн ахмад нь 82 настай намын экс дарга н.Очирбат бол хамгийн залуу нь 22 настай ажээ.  Тус намын их хуралд Их хурлыг удирдан явуулж буй хурал зохион байгуулах комиссын дарга Д.Дэмбэрэл хурлын эхэнд энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх ерөнхий асуудлууд, хурлын хөтөлбөрийг танилцуулсан юм.

fsd

Их хурлаар МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улстөрийн илтгэл, Мандатын комиссын илтгэл, намын 26-р Их хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, МАН-ын дүрмийн асуудлаарх салбар хуралдааны мэдээлэл сонсох, Намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай салбар хуралдааны мэдээлэл сонсох, 2021 он хүртэлх МАН-ын хөгжлийн зорилт, Намын үйл ажиллагааны шинэчлэлийн талаарх дүгнэлт, Зохион байгуулалтын зэрэг есөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Их хурлын төлөөлөгчид дээрх асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрөн, мандатаа өргөсөн бөгөөд хэлэлцэх асуудал танилцуулах үеэр нэг илтгэл нэмэгдсэн юм.

fasd

Энэ нь МАН-ын Шинэчилье  хөдөлгөөний бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханы “Шинэчлэл ба ялалт” илтгэл.  Их хурлын төлөөлөгчдийн олонх нь уг илтгэлийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахыг дэмжээгүй бөгөөд хурлын Тэргүүлэгчид илтгэл тавиулахыг зөвшөөрсөн байлаа. Ингээд МАН-ын их хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулав.  МАН энэ их хурлаас  намын даргыг, Бага хурлын гишүүдийг, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг тус  сонгоно.  Их хурал гурван өдөр үргэлжилж, аравдугаар сарын 29-нд өндөрлөх юм.

dasf

Одоо МАН-ын дарга Ө.Энхтүвшин илтгэл тавьж байна.  Намын дарга илтгэлдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдлын өнгөрсөн, одоо үе, сонгуулийн үр дүнгүүд, намын шинэчлэлийн талаар  дурдах юм.

da

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Amjilt:
MAN huchtei baival Mongoliin ard tumen l hojno. Amjilt husye.
2013-10-28
hahahah:
Huuchin zartai urt gartanuud ni maliigaad l eniigeee shinchlel gej bgaaa yum bh daaa nogooo hodolgoon geed bsan huurhon hvvhdvvd ni haachaav haha shivshig
2013-10-28
Sain bn amjilt :
Amjilt Xvsel ta nart ezen xicheewel zaya xicheene
2013-10-27
омбол:
Энд Монголын хөгжилд гай болсон олон коммунистууд сууж байна. их ч гай тарьсан даа. бохир улс төр, хээл хауууль авилгал еэ бурхан минь ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ ХАРИН Ч АЛГА БОЛООСОЙ
2013-10-27
Би Монгол:
СТӨргөөг бөмбөгдөчих юм бол АТГ хэсэгтээ амар сууж улс ороны хөгжил хурдсах байх да. . .
2013-10-27
zochin:
ene nam shinechlegdene gedeg yu l bol doo huurhii
2013-10-27
Н.Бадамжав:
даанч соёлын төвийн урд аймар лайтай машинууд байсан юм аа
2013-10-27