Японд цунами дагуулсан хүчтэй газар хөдлөлт боллоо
Японы Хоншюү арлын ойролцоо магнитуд нь 7.6-гийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Чичирхийлэл газар хөдлөлтийн төвөөс 482 километрийн зайд орших Токио хотод хүртэл мэдрэгдсэн байна. Зарим агентлагийн мэдээлж буйгаар газар хөдлөлтийн улмаас Токио хотын барилгын хана чичирхийлж, айлуудын тавилга хүртэл хөдөлсөн байна.Үүнтэй холбогдуулан Японы удирдлагаас цунами үүсч болох аюулын дохио зарлажээ. Мияги мужийн далайн эргээр цунами үүсэх хандлага ажиглагдаад байгаа ажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ