Эмэгтэйчүүдийг машин жолоодохгүй байхыг анхааруулав
Саудын Арабын Засгийн газрын зүгээс эмэгтэйчүүдэд машин жолоодох эрх олгохыг шаардсан томоохон эсэргүүцлийн жагсаалд эмэгтэй жолооч нарыг оролцохгүй байхыг хатуу анхааруулсан байна. Хэрэв хоригийг зөрчвөл хүнд ял, шийтгэл онооно хэмээжээ. Учир нь, эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн төлөө өнөөдөр томоохон жагсаал зохион байгуулахаар ойролцоогоор 17 мянган хүн гарын үсэг зурсан байна. Энэ нь 1990-ээд оноос хойшхи ийм төрлийн гурав дахь томоохон жагсаал болох гэнэ. 1990 оны жагсаалын үеэр олон эмэгтэй баривчлагдаж, ажлаасаа халагдаж байжээ. Саудын Арабд эмэгтэйчүүдийн машин жолоодохыг хориглодог ч сүүлийн жилүүдэд эрх баригчид ч өөрсдөө энэ асуудал дээр хоёр хуваагдаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ