Тайра Банкс ээж болно
Загвар өмсөгч маань нэгэн залуутай үерхэж байгаа бөгөөд гэр бүлийн амьдрал зохиох талаар ч яригдаж эхлээд байгаа гэнэ. Тэрбээр мөн хүүхэдтэй болох талаар ч аль хэдийнээ бодож эхлээд байгаа гэнэ. Тайра “Би хүүхэдтэй болно. Гэхдээ өөрөө гаргах уу, үрчилж авах уу гэдэг нь одоогоор шийдэгдээгүй байгаа. Би багадаа хүүхэд үрчлэх талаар анх ээжээсээ сонсоод их сайхан үйлс байна гэж бодож байсан. Нэг хэсэг одод хүүхэд үрчилж авах моод болоод байсан. Тиймээс би энэ үеийг өнгөрөөхийг хүссэн юм” гэж хэлжээ. Ямартай ч өнгөрсөн амьдралд нь харамсах ганцхан зүйл байдаг нь түүнд өнөөг хүртэл хүүхэдгүй байсан явдал нь гэнэ. Тэрбээр 37 настай юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ