Орландо Блум Миранда Керр саллаа
Холливудын хамгийн сайхан хосуудын нэг жүжигчин Орландо Блум болон Австралийн супермодель Миранда Керр нар салжээ.Энэхүү мэдээг англи гаралтай жүжигчин залуугийн хэвлэлийн төлөөлөгч “E! News”-д ярьсан нь яах аргагүй баттай эх сурвалж болж байна.Түүний яриагаар хосууд сүүлийн хэдэн сарыг тусдаа амьдарч байгаа бөгөөд зургаан жилийн амьдралаа дуусгахаар албан ёсны шийд гаргасан хэмээжээ. Хамгийн сүүлд хосууд өнгөрсөн сарын 19-нд “Broadway” театрт Орландогийн тоглосон “Romeo and Juliet” жүжгийн нээлтэнд хамтдаа хүрэлцэн ирж, олны өмнө гарч байсан юм. Хэдийгээр тэд тус тусдаа амьдрах болсон ч хэн хэнийгээ хүндлэн, хайрлаж гурван настай хүүгийнхээ хувьд эцэг, эх нь хэвээр байх болно хэмээн хэн хэндээ амлалт өгсөн гэнэ. Хосууд 2010 онд Испанид хуримаа хийж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ