Герман, Францын тал тагнуулын эсрэг гэрээ шаардав

img

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба, Францын иргэдийн 70 сая гаруй утасны яриаг тандаж, Германы канцлер Ангела Меркелийн утсыг чагнасан гэх хэрэг дуулиан тариад байгаа. Тэгвэл Франц, Германы зүгээс АНУ-тай тагнуулын эсрэг хамтарсан гэрээ байгуулахыг шаардсан гэнэ. АНУ-ын тусгай алба утсыг нь чагнаж, тандаж байсан гэх мэдээлэлд Германы канцлер Ангела Меркель Европын холбооны лидрүүдтэй хийсэн чуулга уулзалтынхаа дараа АНУ-д хандан энэ жилийн эцэс гэхэд “утас чагнахын” эсрэг гэрээ байгуулахыг шаарджээ.

Европын холбооны гишүүн орнууд дундаас АНУ-тай ойрын харилцаатай Франц, Герман нь тандаж, турших асуудалд АНУ-ын албаныхантай харилцан ойлголцолд хүрэхийг хичээж байгаа гэнэ. Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард Германы канцлер Барак Обамаг Берлинд ирэх үеэр утас чагнахын эсрэг гэрээ байгуулах талаар ярилцаж байсан ч, хэрэгжээгүй юм.

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkkkkkk:
ANU yg tegej haragdaag bgaaraa elbegorjiin yriag bas chagnadag bhdaa
2013-10-27