Кейшагийн тоглолтыг хориглов

img

АНУ-ын дуучин Кейшагийн Малайзид хийхээр төлөвлөсөн тоглолтыг лалын шашинт олонхийн удирдлага хориглох шийдвэр гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Тэд ингэх болсон шалтгаанаа алдарт дуучны тоглолт нь соёл болоод шашинд харшилна гэж тайлбарласан байна.

Тоглолтыг зохион байгуулагч өчигдөр орой дээрх шийдвэр бүхий захидлыг хүлээн авчээ. Малайзийн Харилцан холбоо, мэдээллийн яам Кейшагийн архины талаар илэн далангүй өгүүлсэн “Tik Tok” ба “Die Young” хэмээх дуунаас болж дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ тайлбарлажээ. Зохион байгуулагч тал дээрх шийдвэрээс болж 350 мянган ам.долларын хохирол амсчээ. Малайзийн эрх баригчид өнгөрсөн сард рок метал чиглэлээр уран бүтээл туурвидаг “Lamb of God” хамтлагийн тоглолтыг бурханыг муулсан гэх шалтгаанаар тоглолтыг нь цуцалж байжээ.

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saraa:
eeeeeeeeeeee hoorhiii doooooooo
2013-10-28
халиунаа :
гагаг дуурайх гэж оролдоод байдаг юм.
2013-10-27