Г.Шийлэгдамба МАХН-ын илгээлтийг сонордуулав

img

МАН-ын 27 дугаар их хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба  хүрэлцэн ирэв. Тэрбээр МАХН-аас МАН-д илээсэн илтгээлтээ уншиж сонордуулав. Энэ илгээлтийг МАН-ын их хурлын төлөөлөгчид халуун дотно алга ташилтаар хүлээн авч, аядуухан өрнөж байсан хурлын уур амьсгалыг сэргээв. Өмнө нь МАН-ын 27 дугаар их хурал болох сургаар МАН, МАХН нэгдэх нь гэсэн яриа МАН-ын гишүүдийн дунд гарч эхэлсэн. Энэ яриа явсаар МАН-ын энгийн гишүүд дэмжигчдийн дунд багагүй дэмжлэг хүлээж “Ашгүй дээ ингэж МАН биш МАХН болох нь”  гэсэн бор шувуу болон даамжирсан хэрэг. Өөрөөр хэлбэл, МАН-ын жинхэнэ шинэчлэл бол дарга цэргээ солих биш МАХН-тай нэгдэж, үзэл бодол байр сууриа бэхжүүлэх явдал гэдгийг харуулсан байж болох талтай.  Тийм ч болохоор МАН-ын их хурлын индэр дээрээс МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтээ уншиж сонордуулсан явдал нь их хурлын гишүүд дэмжигчдийнх нь зүрхийг булиглуулаад амжсан бололтой.

.

МАН-ын их хуралд зориулан МАХН-аас гаргасан илгээлтэд “Монгол Улсын улс төрийн хүчний нэг Монгол Ардын Намын XXVII их хурлын төлөөлөгч Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан намын нийт гишүүд, дэмжигчдэд баяр хүргэе.  Улс, эх орны маань эрх чөлөө, тусгаар тогтнол, түүний  төлөөх тэмцлийн түүхэн замнал,  онол суртахуун, туулсан замын алдаа оноо, туршлага сургамж бүхэн МАХН, МАН-тай салшгүй холбоотой. Манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн ололт амжилтуудад  эдгээр намуудын үе үеийн ахмадууд, мянга мянган гишүүн, дэмжигчид идэвхтэй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан  гэдэг нь маргашгүй үнэн.

_

 “Монгол Ард”-аараа овоглосон манай хоёр нам  угсаа гарвал, түүх, эгнээндээ нэгтгэсэн гишүүдийн бүрэлдэхүүн, баримталсан үзэл онол, чиглэсэн зорилго, хүсэл эрмэлзлэлээрээ нэгэн иш үндэстэй билээ. Монгол орондоо хууль ёс, шударга ёсыг жинхэнэ байдлаар бий болгож, эдийн засгийг хурдацтай, зөв зохистой  хөгжүүлэх, эх орныхоо  газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалахын зэрэгцээ баялгийн үр шимийг тэгш шударга хуваарилах үндсэн дээр ард түмнээ сэтгэл тэнүүн, тэгш дүүрэн амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилго биднийг нэгтгэнэ.

_

Энэ бүхэн нийгмийн ардчилсан үзэл санаа, үндэсний эв нэгдэл дээр   цэцэглэн хөгжиж, батжин бэхжих учиртай гэж бид үзэж байна. Сүүлийн хорь гаруй жилийн турш манай нийгэмд бий болсон эцэс төгсгөлгүй намчирхал, талцал хуваагдал бүтээн байгуулалтын их хүчийг сааруулж, хүн ардыг залхааж,  улсын хөгжил дэвшлээс чангааж байна.  Монгол түмэн эвтэй байхдаа хүчтэй гэсэн мэргэн үг бий. Парламентын болон бусад үйл ажиллагааны хүрээнд манай хоёр нам хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хамтарч ажиллана гэдэгт найдаж байна.

.

Өнөөгийн Парламентын сөрөг  хүчин болж байгаа, улс төрийн туршлагатай намын хувьд өмнөө тулгарч буй бүхий л асуудлыг ардчилсан зарчмаар, шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэж, Монголын нийгмийн хүлээлт, сэтгэл зүйд нийцсэн шийдвэрийг их хурлаасаа гаргаж Монгол эх орондоо авилга, хүнд суртлаас ангид хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАНХ:
ЭНХбаяр ДАРГЫЫН ОРОН ЗАЙГ ЭЗЛЭХИЙГ ТЭРБИШДАВГА ИЛТ САНААРХАЖ ЭХЭЛЛЭЭ ШИЙЛЭГДАМБА БОЛ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ НАМЫН АПРАТЫН АЖИЛЧИД БОЛ СУМТАЙ БУУ ЮМАЛЬ ТАВЬЖ БОЛОХ ГАЗРУУДДАА ӨӨРИЙН ХҮНЭЭ БАЙРШУУЛСАН ОДОО НАМЫН АППАРАТ ДОТОР ӨӨРИЙНХҮМҮҮСЭЭ ОРУУЛЖ ДАРГЫГ БАЙХГҮЙ ХОЙГУУР ӨӨРӨӨ НАМЫН БҮХ Л ГАЗАР ӨӨРИЙН ХҮРЭЭЛЛИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА БИ Л ДАРГА БОЛОХ ЁСТОЙ ЭНД ӨӨРИЙНХ НЬ ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ ЭНХБАЯРЫГ ДЭМЖДЭГ ДАГАДАГ ХҮМҮҮС ХЭРЭГГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
2013-10-28
Зочин:
Ар Халхын Зугаа цэнгээний сайд асан Шалигдамбаа далдайсын биз дээ.
2013-10-28
ZOCHIN:
АН МАН-д мэндчилгээ явуулж. Энэ бол зүйд нийцнэ. Харин МАХН илгээлт явуулж. Харин энэ бол эргэлзээтэй. Илгээлтийг нэг системд буй, “дээр” нь байгаа, “дээд эрэмбийн” субъект голдуу явуулдаг. Энд статусын илүү дутуу “үнэлгээ”, “харьцаа” гарч ирдэг юм. GANAA.MN -S
2013-10-28
Zochin:
Shiilegdamba luibarching ard tumen Medne zaisaniin gazariig Zarj ursen nobsh abilgalchaar Darga bolgobol man ter chigeeree abilgal tasrahgui bogd uulaar oroldbol iu bold gig Harna chi
2013-10-28
Rabdan:
mahnam ih gabiaatai nam
2013-10-27
Rabdan:
mahnam ih gabiaatai nam
2013-10-27
Rabdan:
mahnam ih gabiaatai nam
2013-10-27
Rabdan:
mahnam ih gabiaatai nam
2013-10-27