Далайн хөдөлмөрийн хуультай болно

img

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

.

Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Манай улс далайд гарцгүй орнуудын нэг боловч төрийнхөө далбааг мандуулсан хөлөг онгоцоор олон улсын далайн худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгаас хувь хүртэх зорилгоор сүүлийн жилүүдэд зохих үр дүнд хүрч байгаа.  2003-2012 онд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 орчим улсын 5 сая тн-ын даацтай нийт 2156 онгоц бүртгэж, улсын төсөвт 2,8 тэрбум орчим төгрөгийг бүртгэлээс оруулжээ. Үүнээс 350 онгоц манай улсын бүртгэлд бүртгэгдэн манай улсын төрийн далбаа мандуулан гадаад их далайд тээвэр хийж байна. Эдгээр онгоцуудад ажиллаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, ажлын байранд тавигдах шаардлагад далбааны эзэн улсын хувьд манай зүгээс анхаарч, шаардлага хяналт тавьж чадахгүй байгаа.

.

Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орсноор манай улсаас хяналт тавих, хөлөг онгоцны эзэд, эзэмшигчдийн зүгээс хүлээх хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

.

Германтай  дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ

.

Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо. 40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ. 40 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд хорооны даргаар Гадаад харилцааны сайд Л.Болд ажиллана.  Хоёр орны хооронд 1974 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монголын анхны сэхээтнүүд тус улсад боловсрол эзэмшиж эхэлсэн 1920-иод оны сүүл үеэс хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Энэ харилцаа эрчээ алдалгүй явсаар өнөөдрийг хүртэл 30 мянган монгол залуус Германд боловсрол эзэмшжээ.  Мөн 1995 онд манай улстай харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал байгуулж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тогтосон өрнөдийн анхны орон юм.

._

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-28