Лорен Фабиус: Монголтой бүх салбарт хамтрахыг хүсч байна

Гадаад харилцааны сайд Л.Болд: -Монгол Улсад Гадаад хэргийн сайдын төвшинд хийж байгаа түүхэн айлчлал юм. Манай хоёр улсын харилцаа идэвхжин хөгжиж, хамтын ажиллагаанд үндэслэн Монгол Улс Франц улсыг хөршөө гэж үздэг бол Франц Улс Монголыг тусгайлсан түншээ хэмээн тодорхойлдог юм. Францын Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь манай хоёр улсын улс төр, эдийн засаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Хэлэлцээний үеэр манай улс Франц улстай эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, археологи, палентлоги чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж, олон улсын хэмжээнд бие биенээ харилцан дэмжиж байхаа илэрхийлсэн. Баримт бичгээр хоёр орны эрх зүйн орчны чиглэлээр монгол, франц иргэдийн хоорондын хэлхээ холбоог хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа. Энэ айлчлалын үр дүнд Монгол, Францын хамтын ажиллагаа улам бэхжин, хөгжинө гэдэгт итгэл төгс байна гэлээ.
Франц Улсын Гадаад хэргийн сайд Лорен Фабиус: -Франц улс Монголтой үлгэр жишээ болохуйц харилцаа хөгжүүлэх хүсэлтэй байдаг. Миний энэ айлчлал хоёр улсын харилцаанд итгэлцлийн шатыг нэмж өгнө гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын үеэр намайг найрсгаар хүлээж авч байгаад баяртай байгаагаа хэлье. Газар нутгийн хувьд манай хоёр улс зайтай ч гэсэн хоёр орны ард түмэн сэтгэл зүрхээрээ ойр байдаг. Франц улс Монголтой бүх салбарт хамтран ажиллахыг хүсч байгаа. Үүн дотоо эдийн засаг, хөдөө аж ахуй, сансар судлал, соёлын салбар, иргэдийн солилцоо гээд бүх салбарт хамтармаар байна. Энэ бүхэн айлчлалын үеэр хийгдэж байгаа гэрээ хэлэлцээгээр баталгаажих болно гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Франц улсад айлчлахад түлхэц болно, хэрэгжинэ гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ