Меркелийн утсыг 2002 оноос хойш чагнасан гэнэ
АНУ-ын нууц албаныхан Германы канцлер Ангела Меркелийн утсыг 2002 оноос хойш тагнаж чагнасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Ангела Меркелийн гар утасны дугаар түүнийг Канцлер болохоос ч өмнө АНУ-ын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албаны жагсаалтад орсон гэжээ. Ерөнхийлөгч Барак Обама канцлерын утсыг чагнадаггүй, цаашид ч чагнахгүй хэмээн мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа ийм мэдээлэл цацагдсан нь хоёр орны хооронд үүсээд буй таагүй байдлыг илүү хурцатгаад байгаа аж.
1
Энэ нь хоёр орны дипломат харилцааны түүхэн дэх хамгийн их шуугиан тарьсан явдал хэмээн ажиглагчид үзэж байна. Сүүлийн үед ар араасаа тасралтгүй гарч буй мэдээлэлд зөвхөн гаднынхан ч бус АНУ-ын иргэд ч дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Улсынхаа нэр хүндийг унгаж, хүнд байдалд оруулаад байгаа Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албаны нууц хөтөлбөрүүдийг эсэргүүцсэн 10 мянга гаруй иргэн Конгрессын ордны гадна жагсч байгаа гэнэ. Тэд Эдвард Сноудан маш их баярлалаа. Барак Обамагийн муу талыг мэдсэндээ туйлаас их баярлаж байна гэцгээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ