"Хотын гудамж-Миний нутаг" өдөрлөг боллоо
Нийслэлийн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ зохион байгуулжээ.
Нийслэлийн гудамжинд анх удаа зохион байгуулагдсан тус өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ зориулан СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьсан бол үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан Анкарагийн гудамжинд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажилчид ёслолын парад хийсэн.
Өдөрлөгийг нээж нийслэлийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Нийслэлийн өдрийг тохиолдуулан иргэддээ зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Хотын гудамж-Миний нутаг үйл ажиллагаа бөгөөд анхлан санаачлан зохион байгуулсан СУИС-ын захиргаа, багш, оюутнуудад нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал ирэлхийье.” гэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ