“New Express”-ийн сэтгүүлч ял сонсч магадгүй
Хятадын “New Express” сонины бямба гарагийн дугаарт “Хятадын засгийн газар дарангуйллын шинжтэй үйлдлүүддээ хяналт тавих цаг нь болсон. Улс төрийн шалтгаанаар хоригдож байгаа Чу Жин И-г суллаач” хэмээн бичсэн нь асуудал дагуулжээ. Чен Ян Жу нь элдэв сөрөг утгатай нийтлэл, олон нийтийг, төрийн эрх барих хүчний эсрэг уиалан дуудаж турхирсан гэх шалтгаанаар 25-ны өдөр баригдсан юм.
Харин сонины удирдлагууд удалгүй БНХАУ-ын засгийн газраас уучлалт гуйж, Чен Ян Жуг ажлаас нь халах болсноо зарлаад цаашид ямар арга хэмжээ авахыг хуулийнхан мэдэх байх хэмээсэн байна. Харин эрх баригчид тус сонины удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Түүнээс гадна Чен Ян Жуг шүүх хурал удахгүй товлогдох бөгөөд тэр хүртэл “New Express” сонины үйл ажиллагааг ирэх сарын 5-ны хүртэл хаахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ