Гаалийн ажилтнуудад АТГ-аас сургалт явуулав

img

Гаалийн ажилтнуудад  “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн тухай сургалтыг энэ сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан н.Мөнхжаргал зохион байгуулжээ. Гаалийн Ерөнхий газрын урилгаар явагдсан тус сургалтаар  албан хаагчдад дээрх хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ойлголтын зөрүүтэй зарим зүйлд хариулт өгсөн байна.

“Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн тухай сургалтыг биет болон цахим материалаар DVD бэлтгэн хувилж, нийт гаалийн газар хороод болон хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн ажилтнуудад тараан, уг зөрчлөөс урьдчилан сэргийлэх видео сургалт зохион байгуулах аж. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа уламжлал болсон бөгөөд цаашид авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт үргэлжлэх юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gaaliinhan:
hugshin avgai nariig ni tetgevert garhgaachee, nasaaraa avilga avaad bayajaad yasan tsadaj hanadaggui chavgantsuud ve, ene zunug emgenuud surgalad hamragdaad uy ch surahgui shd, tolgoid ni avilga avahaas uur uy ch bodogdohgui oilgoh ch ugui shd, gaaliin baiguullaga hugshirch baas hatavch umhiiguu tavidaggui gedeg shig yalzarsan gazar, nen yaraltai tsus selbej shinechilj zaluujuulj gaaliig avarch shinechleh heregtei, tghgui bol uy ch zaaj surgalt yavuulaad nemergui hairan tsag mungunii garz bolno shdee
2013-10-29
zochin:
surgaltig darga nart ni sain yavuulax xeregtei, Ganbat, Davaasuren, gazar xeltsin darga nart. Asuudal ted nart ni bgaa shu de.
2013-10-28