Өөрийгөө хутгалж, гэмтээжээ
Амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад өөрийгөө хутгалж гэмтээсэн хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7 дугаар 30 настай эмэгтэй А нөхөртэйгээ маргалдсаны улмаас өөрийнхөө хэвлийн тус газар хутгалж гэмтээсэн байна. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ