МАН-ын их хурлын төлөөлөгчид шинэчлэлийн бодлогоо хаалттай хэлэлцэж байна. Төлөөлөгчдөөс их хурлын уур амьсгал болон намын даргыг сонгох асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
6
Их хурлын төлөөлөгч Д.Одбаяр:

-Нийгмийн амьдрал, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж зохицуулах, даван туулах вэ гэдэг зорилгын хүрээнд нам дахь шинэчлэлийг бодлогын төвшинд үргэлжлээд явж байна. Шинэчлэлийн төлөө хуралдаж байна. Энэ цаг үед МАН эв нэгдэлтэй, нэгдмэл байх хэрэгтэй. Бодлогоо хамтдаа тодорхойлох хэрэгтэй. Үзэл санаа, үйл ажиллагаа, үг хэлэх нэгдмэл байдал энэ намд хэрэгтэй байгаа юм.
Намын даргын хувьд хамт олноороо яриад дэвшүүлнэ. Олуулаа яриад шийднэ. Албан ёсоор нэр дэвшээгүй байгаа учир одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ намын дарга гэдэг хүн сонгогдсоныхоо дараа ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлөө ямар хүмүүсээр бүрдүүлэх вэ гэдэг саналаа хэлээд, танхимаа өөрөө бүрдүүлдэг тогтолцоо руу орох ёстой.
6
Туршлагаа орчин үетэй хослуулсан хүн байх хэрэгтэй
6
Их хурлын төлөөлөгч Б.Ундармаа:

-МАН их хурал дотооддоо ардчилалтай, шүүмжлэлтэй үргэлжилж байна. Өнгөрсөн гурван сонгуульд ялагдсан шалтгаанаа төлөөлөгчид ярьж байна. Нээлттэй ярих нь зүйтэй. Намын удирдлагууд шүүмжлэлийг хүлээн авч байна. Намын дарга боох хүн арга барил, туршлагаа орчин цаг үетэйгээ хослуулсан хүн хэрэгтэй. Шинэчлэл, зөвшилцлийг явуулж чаддаг хүн хэрэгтэй байна.
6
Чадалтай хүнийг сонгоно
7
Их хурлын төлөөлөгч Д.Очирбат:

-МАН-ын их хурал одоо шинэчлэлийн асуудлаа хэлэлцэж байна. Төлөөлөгчид бид нийтээрээ ил тод, санал бодлоо чөлөөлтэй солилцож, асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Намын даргын асуудлыг одоогоор хэлэлцээгүй байна. Гэхдээ намын дарга хүн МАН сөрөг хүчин байгаа үед Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгийг аль алиныг нь хянан, зохицуулж, эрх баригчдад нөлөөлөхүйц чадалтай хүн сонгогдох шаардлагатай.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ