“Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

img

Маргааш “Нийслэлийн өдөр” тохионо. Энэ өдөр, “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар Ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заах юм байна. Мөн Чингисийн талбайн урд “Хонхтой цэцэрлэгт” байрлах нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа болно.
Түүнчлэн 11.30 Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа /Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд/, 12.00  цагт Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа  /Их эзэн Чингис хааны талбайд/ 12.20 цагт  “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлтийн ажиллагаа  /Их эзэн Чингис хааны талбайд/ тус тус болох юм. Мөн Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/, Нийслэлийн өдөрт зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт /Соёлын төв өргөөнд/ 17.00 цагт Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ажиллагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт  зохион байгуулагдах аж.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg mongol:
маргааш мах зарах газруудад дайн болох гэж байхад юун ч олон арга хэмжээ төлөвлөдгийн билээ дээ.
2013-10-28