Ц.Нямдорж: О.Чулуунбат энэ бүхний ард бий
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр сүүлийн үед түүнтэй холбоотой бодит үнэнийг гуйвуулсан мэдээлэл гарч байгаа тул тайлбар хийнэ хэмээн Төрийн ордоны Б танхим хэвлэлийн хурал зарласан юм.
өйыб
Тэрбээр энэ үеэр “ МАН-ын их хурал хийж буй энэ өдрүүдэд зарим телевизээр “Алтан Дорнод Монгол"-ын С.В.Паушокын ярилцлага гарч, олон нийтэд буруу мэдээлэл хүрч байна. Тиймээс энэ асуудалд хариулт өгөхөөр хэвлэлийн хурал хийлгэж байна. Паушок гэдэг хүн 1997-1998 онд Монгол Улсад орж ирэн алтны хөрөнгө оруулалтын бизнес эрхэлсэн. Монголын хуульд захирагддаггүй, монголын газар нутгийг өмчилчихсөн, татвараа төлдөггүй ийм нэг дураар дургисан хүн бий болсон. Тухайн үед оросын дотоод амьдрал их хүнд байсан. Мафийнхан нь дотроо муудалцаж, хоорондоо буудалцсан, аргатай зальтай нэгэн нь гадны дорой буурай орнуудад шургаж, дур зоргоороо амьдрахыг оролдож байсан үе. С.В.Паушок Заамар зэрэг хайгуулын болон олборлолтын 40 шахам лицензийг олж аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэр хүн монголын төр хууль хяналтын байгууллагыг оруулдаггүй, татвараа төлдөггүй, монголын захиран гүйцэтгэгч нартай нэгдэж дураараа дургиж ирсэн юм.
бөйы
2006 онд намайг УИХ-ын дарга байх үед 68 хувийн татварын тухай хуулийн дагуу хамтарч ажиллахаас зайлсхийж байсан. Тэр үед Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбат өөгшүүлж 1,5 тонн алтыг Монголбанкинд хадгалуулж, татвар төлөхөөс зайлсхийх санааг нь дэмжиж байлаа. Иймэрхүү байдалтай байж байгаад 68 хувийн татвар төлөхгүй, Монголын Засгийн газраас мөнгө нэхэмжилж байна гэж 1,5 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн яригдаад байгаа бондын үнэтэй тэнцэхүйц мөнгийг Монголын Засгийн газраас 2007 онд нэхэмжилж, олон улсын арбитрын шүүхэд өгсөн. 2008 онд би Хууль зүйн сайдаар дахин томиглогдох үед энэ маргаан дахин явагдаж байсан. 6 сая ам.доллар зарцуулан байж Монголын Засгийн газар олон улсын шүүхэд шүүхдэлцэж манай талд шийдвэр нь гарч байлаа. 1.5 тэрбум ам.долларын өрөнд унахаас сэргийлж, Монголын Засгийн газрын талд асуудал нааштайгаар эхэлсэн юм.
өйы
ОХУ-ын иргэн С.В.Паушок, Монгол Улсын Засгийн газар хоорондын маргаан Арбитрийн шүүхэд байхад буюу 2008 оноос хэлэлцээр хийе гэх далд дарамтыг С.В.Паушок байнга үзүүлж байсан. Тухайн үед хуулийн хүрээнд маргааныг шийдүүлэхээр болсон. Маргаан явсаар 2011 онд 168 хуудас бүхий Арбитрийн шүүхийн шийдвэр гарч, бүх асуудлыг Монголын талд нааштайгаар шийдвэрлэсэн. Үүнд дургүйцсэн С.В.Паушок Монгол Улсын дотоод хэрэгт оролцох, эмх замбараагүй байдал үүсгэх далд явуулга хийлээ. Би Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тойрсон залилан хийх, Монголбанкаар дамжуулж мөнгө угаадаг байдал газар авсан байсныг зогсоосон. Энэ С.В.Паушок гэдэг этгээдтэй одоогийн Эдийн засгийн хөгжийн дэд сайд О.Чулуунбат холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ хүний эрхшээлд О.Чулуунбат ажиллаж байсан. С.В.Паушок гэдэг хүн ярилцлага өгөхдөө намайг аллага зохион байгуулж байсан хүн гэж ярьсан гэх баримт ч бий. Гэтэл тэр аллагад өртсөн гээд байгаа хүн нь 70 орчим насны хүн хорвоогийн жамаар зүрх хаагдсан байсан. Гэтэл одоо асуудлыг дахин сөхөж, элдэв мэдээлэл тархаж байна. О.Чулуунбат энэ бүхний ард бий гэж үзэж байна” хэмээн өгүүллээ.
ыйбө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ