Н.Номтойбаяр: Намайг хүн хутгалаагүйг баталсан
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж түүний талаар гарч буй сөрөг мэдээллүүдэд үнэн бодит тайлбар хийнэ хэмээн хэвлэлийн хурал зарласан юм.
бө
Тэрбээр энэ үеэр УИХ-ын сонгуулийн үеэр гарсан өөрийнх нь эсрэг сөрөг мэдээлэл болон сүүлийн үед “Манзуй” хочит Г.Нямдоржтой холбоотой зарим баримтыг дэлгэсэн. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Н.Номтойбаярын хамгаалагчаар ажилласан Б.Батзориг Дорнод аймагт нэр дэвшиж байсан Ц.Шинэбаяр гишүүнтэй мөнгөөр тохироо хийсэн. Ц.Шинэбаяр одоогийн МАН-ын гишүүн байсан бөгөөд МАХН-ын гишүүнээр сүүлд элссэн юм. Н.Номтойбаяр гишүүн өөрийн хамгаалагч Б.Батзоригийг Ц.Шинэбаяртай хуйвалдан сонгуулийн үеэр нэр хүндэд нь халдаж, сонгогчдийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого хийсэн гэж үзэж байгаагаа хэлсэн. Н.Номтойбаярыг гэрийн үйлчлэгчээ хүчиндсэн гэж бичлэгийг интернэтээр цацсан нь гүтгэлэг гэж тайлбарлав. Мөн анх 100 сая төгрөгийн мөнгөн тохироо хийсэн боловч Ц.Шинэбаяр хэлсэндээ хүрэлгүй мянган ам.доллар өгсөн гэх Б.Батзоригийн яриаг иргэн Б утсандаа хурааж авсан гэх бичлэг сонсгосон юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэхүү бичлэгийг холбогдох байгууллагад өгч, шалгуулна гэв.
ы
Мөн "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалжээ" гэсэн мэдээлэл гарсан ч тэрбээр үүнийг үгүйсгэсээр байгаа. Харин үүний эсрэг мунзуй хочит Г.Нямдорж "Н.Номтойбаяр хүн хутгалсан" гэсэн мэдээллийг өгөөд буй. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ талаар "Энэ бол эхлэл байсан. Сүүлийн сар гаруйн хугацаанд бас нэгэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаа. Есдүгээр сарын 27-ны шүүх эмнэлгийн 12679 тоот дүгнэлтээр хэрэг болоогүй нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, намайг хүн хутгалаагүйг баталсан шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дагуу цагдаагийн байгууллага шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг дараа өгнө" гэлээ. Энэ хэрэгт нэр дурдагдаж буй хүмүүс түүнээс сая ам.доллар нэхсэн аж. Мөн тэрээр уг явуулгын ард УИХ-ын гурван гишүүн, Засгийн газрын нэг гишүүн, бизнесийн салбарын хоёр хүний нэр холбогдож байгаа учраас хуулийн байгууллагаар шалгуулах бодолтой байгаа" гэв.
өб
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ