
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.
ЙБ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийн ярилцаж, зарим асуудлыг төрийн бодлогод тусгах нь зүйтэй гэж үзсэн байна. Монгол Улсын гурван компани БНХАУ-д нүүрс экспортлох асуудлаар санамж бичигт гарын зуржээ. Үүнд “Эрдэнэс Тавантолгой”, жижиг “Тавантолгой”, “Энержи ресурс” компаниуд 20 жилийн хугацаанд тэрбум тонн нүүрс экспортлох юм байна. Энэ нь жилд 50 сая тонн нүүрс, өнөөдрийн байгаа нүүрсний ханшаар жилд 50 тэрбум долларын борлуулалтыг хийх юм байна.
Ө
Газрын тос олборлолтын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийж, гадаадаас газрын тосоор боловсруулан оруулж ирж байгаа шатахууны хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэхээр болсон аж. Энэ нь шатахууны эрэлт хэрэгцээ болоод импортын хэмжээг бууруулж, өртгийг тогтвортой болгоход ач холбогдол бүхий ажил болсон байна гэж бүлгийн гишүүд дүгнэсэн байна.
ЫБ
БНХАУ-тай хамтран нүүрс шингэрүүлэх, боловсруулах үйлдвэрийг барих ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцээр хийсэн байна. БНХАУ руу экспортлох боломжийг судлах, нүүрснээс гаргах шингэрүүлсэн түлшний хэрэглээг дотооддоо маш хурдацтай өргөжүүлэх гэсэн хоёр асуудалд анхаарлаа хандуулсан аж. Хэрэв энэ ажил хэрэгжиж эхэлбэл Улаанбаатар хотын утааг гурван жилийн дотор арилгахад чухал түлхэц болно хэмээн үзжээ.
ф
Уг айлчлалын хүрээн олон улсын боомтын тоог нэмж, дөрвөн чиглэлд ачаа тээврээ солилцох боомтын төмөр замыг барих асуудлыг шийдвэрлэсан нь манай улсын эдийн засагт ихээхэн үр нөлөө өгнө гэж үзлээ. Тиймээс төмөр зам барих ажлыг даруй хугацаанд нэг тийш нь болгохыг Засгийн газарт Ардчилсан намын бүлгийн гишүүд үүрэг болголоо. Үүнээс үзэхэд Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн үр дүнтэй боллоо гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд дүгнэсэн байна.
өы
Харин дараа нь 2014 оны Монгол Улсын Төсвийн төслийг бүлгийн гишүүд хэлэлцсэн аж. 2014 оны төсөв анх удаа царцаж байгаагийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, өмнөх жилүүдийн төсвийн алдаа дутагдлаа давтахгүйн тулд эрх зүйн орчны ямар өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар судлахыг ажлын хэсэгт даалгасан гэдгийг Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Бүлгийн хуралдааны төгсөлд Гэр цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээний тухай Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Улсын хэмжээний томоохон цэцэрлэгийг хувьчилна гэхээс илүү гэр цэцэрлэгийг байгуулахад дэмжлэг үзүүлэхэд буруу зүйл байхгүй. Хамгийн гол нь судалгааг сайн хэрэгтэй гэдгийг ажлын хэсэгт анхааруулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ