Орос, Монголын бизнесмэнүүд хамтарна
“Орос-Монголын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд” тохиож буйтай холбоотойгоор ОХУ-ын Новосибирск мужийн бизнес эрхлэгчид энэ сарын 28-31-ний хооронд манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хоёр орны бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалтыг энэ сарын 30-нд зохион байгуулахаар болжээ.
da
Тус уулзалтад Новосибирск мужаас уул уурхайн хайгуулын тоног төхөөрөмж, барилга байгууламж угсралт, цахилгаан, дулааны тоног төхөөрөмжийн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, манай улсын бизнес эрхлэгчидтэй түншлэх юм байна. Хязгаар нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөллүүд “Монгол улс сүүлийн жилүүдэд асар хурдтай хөгжиж байна. Иймээс бид Монголын бизнес эрхлэгчидтэй биеэр уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар судлахаар ирсэн” гэж байв.
as
“Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд” энэ сарын 5-нд нээлтээ хийсэн билээ. Энэ хүрээнд Эрхүү хотын 90 гаруй компанийн төлөөлөл ирж, манай улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтран ажиллах чиглэлээр уулзаж, ярилцжээ.
dasf
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ