Барилгын өртөг хэд дахин өссөн нь бодит бус гэв
Барилгын үнэ өсч буй гол шалтгааныг мэргэжилтнүүд барилгын төсөвт өртөг өссөнтэй холбон тайлбарлаж байна. Барилгын хөгжлийн төв болон Төсөвчдийн холбооноос энэ талаар өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
\
Орон сууцны барилга болон сургууль, цэцэрлэгийн барилгын төсөвт өртөг жилээс жилд өсч буй. Энэ нь манай улс гаднаас барилгын материал болон тоног төхөөрөмжөө тонойыөйызөобаү импортлож байгаатай холбоотой аж. Түүнчлэн Дэд бүтцийн сайдын 2002 оны 336 дугаар тушаалаар батласан барилгын машин ашиглалтын жишиг үнэ өнөөгийн нөхцөл байдалтай тэнгэр, газар шиг зөрүүтэй байгааг хэлсэн юм.
ED
Жишээ нь, тус тушаалд автокраны нэг цаг ажиллах хөлсийг 10150 төгрөг гэжээ. Харин үүнийг 2012 онд ЗТБХБ-ын сайдын тушаалаар 59490 төгрөг болгож өөрчилсөн ч өнөөдөр краны нэг цаг ажиллах үнэ нь 120 мянган төгрөг байгаа аж. Мөн 2002 онтой харьцуулахад шатахуун, цемент гэх мэтээр барилга ба барибарих өртөг өдгөө хэд дахин өссөнийг Барилгын хөгжлийн төвийнхөн хэлж байсан юм. Гэхдээ барилгын төсөвт өртөг гадуур яригдаж байгаа шиг 2-3 дахин бус 40 орчим хувиар өссөнийг тэд хэлж байв.
sa
Орон сууцны барилгын тухайд барилга угсралтын гүйцэтгэгч компаниуд м2-ыг нь нэг сая 100 мянга орчим төгрөгөөр барьж, захиалагчиддаа хүлээлгэн өгдөг байна. Харин захиалагчид инженерийн шугам хоолой болон банкны зээлийн хүү зэргээ тооцож өнөөгийн өндөр ханшид орон сууцны үнийг хүргэдэг аж. Гэхдээ Төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж орон сууцны үнэ өнөөдөр м2 нь 2 сая төгрөг гарч байгаа нь хэтэрхий өндөр болохыг хэлж байв.
s
Мөн төрөөс барилгын компаниудад барилга барих газрын асуудлыг нь шийдээд өгвөл орон сууцны үнэ буурах боломжтой гэлээ. Харин сургууль, цэцэрлэгийн барилгын тухайд тендерт ялсан компани нь хэтэрхий бага үнэ хэлчихээд барьж чадахгүйд хүрдэг. Гэтэл барилгын өртөг жилээс жилд өсч, хэн хэнээ хохироож буйг хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэлж байлаа.
sf
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ