Мэргэжлийн эмчийг халснаас хүний амь нас хохирсон

img

ГССҮТ-ийн эмч нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд шинээр томилогдсон удирдлагаа эсэргүүцэж одоогийн байдлаар 100 гаруй эмч нар өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалтын дагуу халагдах өргөдлөө өгснөөс хойш ажлын байраа орхих хугацаа нь энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болно. Энэ асуудлаар болон тус эмнэлэгт өрнөж буй үйл явдлын талаар эмч нар байр сууриа илэрхийлсэн.

fsa

-Эмнэлгийн шинэ удирдлагын зүгээс одоогийн байдлаар ямар албан тушаалтай хүмүүсийг халаад байна вэ?

-Одоогийн байдлаар дөрвөн дэд захиралыг халж, солиод байна. Тухайлбал, Эмчилгээ эрхэлсэн дэд захиралыг халж оронд нь  хүүхдийн эхогийн мэргэжилтэй  эмчээр сольсон. Тэр эмч мэргэжилдээ сайн байж болно. Гэхдээ хүүхдийн эхогийн эмч ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захиралын алдбан тушаалыг хашихад бэрхшээлтэй шүү дээ. Энэ хүн бол нийслэлээс гадна 21 аймагт явагддаг гэмтэл ослын яаралтай дуудлагыг удирддаг тэгэхээр мэргэжлээр 10 дээш жил ажилласан туршлагатай хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн ажиллах ёстой.  Мөн Сургалт эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, ЭМЯ-ны гэмтэл согогийн мэргэжилтэн, Академич н.Шагдарсүрэн эмчийг ажлаас нь халсан. Түүний хариуцаж байсан мэргэжлийн мэргэшүүлэх сургалтууд болон хөтөлбөр боловсруулах зэрэг дээр ямар асуудал үүсэхийг мэдэхгүй байна. Бодлого стратеги гадаад харилцаа хариуцсан дэд захиралыг сольж Анагаахын дээд төгсөөд хоёр жил болж байгаа, ямар ч удирдах ажлын туршлагагүй залуу ирсэн. Хамгийн чухал алба болох Яаралтай тусламж эрхэлсэн дэд захирал Н.Энхсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү шийдвэр гаргах түвшний хүмүүсийг ажлын туршлагагүй мэргэжлийн бус хүмүүсээр сольж байгаа нь ажиллахад хүндрэл учруулж байна.

fas

-Эмч нарын хувьд. Эмч нарыг халснаас болж ямар нэгэн асуудал үүссэн үү. Хүний амь нас хохирох гэх мэт?

-н.Жаргалсайхан, н.Бүргэд зэрэг туршлагатай найман эмчийг халсан байна. Дахиад ч хоёр гурван эмчийг халах гэж байгаа. Ингэснээр хохирол гарсан. Гүрээндээ хутгалуулсан 24 настай залуу амиа алдсан. Энэ бол ноцтой асуудал. Нэгдүгээрт шинээр томилогдсон Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Нарантуяа яаралтай арга хэмжээ авч чадаагүй. Хоёрдугаарт Судасны мэс заслын турршлагтай эмч н.Бүргэдийг ажлаас нь халснаас ийм явдал боллоо.

fs

-Яагаад ингэтлээ шинэ удирдлагаа эсэргүүцээд байгаа юм бэ? 

-Бид хувь хүнийг нь эсэргүүцэж байгаа юм биш. Эрүүл мэндийн сайдын хууль бус томилгоог эсэргүүцэж байгаа юм.  Шинэ удирдлагыг зөвхөн эмч нар ч эсэргүүцээд байгаа юм биш манай эмнэлгийн дунд мэргэжилтнүүд мөн түүнтэй хамтарч ажиллаж чадахгүйгээ мэдэгдэж халагдах өргөдлөө өгч байгаа. Гэхдээ бид халагдах өргөдлөө өгчихсөн гэж эмчийн тангарагаа зөрчөөгүй ажлаа хийгээд л явж байгаа. Харин нөгөөдөр буюу 30-нд хуулийн дагуу бидний ажиллах хугацаа дуусч, хөдөлмөрийн гэрээ автоматаар цуцлагдана. Энэ хугацаанд болон түүнээс хойш үүсэх асуудлын хариуцлагыг  тушаал гаргагч Н.Удвал болон түүний тушаалыг хэрэгжүүлэгч шинэ удирдлагууд хүлээнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Эмч нарыг халагдах өргөдлөө өгснөөс хойших нэг сарын хугацаанд ЭМЯ-аас ямар нэгэн арга хэмжээ авах бүрэн бололцоо байсан. Гэвч тэд тэгээгүй.

fasd

-Та нарт ажлаас чөлөөлөх боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн гэсэн. Үүнд ямар хариу өгсөн бэ?

-Тэгсэн. 48 эмчид ажлаас чөлөөлөх боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн. Бид хүлээж аваагүй.

afs

Ц.Энхбаяр: Ажлаас чөлөөлөх боломжгүй эмч нарт мэдэгдэл өгсөн

Харин энэ талаар ГССҮТ-ийн шинээр томилогдсон захирал дараах байр суурьтай байна.

yer

-Танай эмнэлэг дээр болоод буй асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

-Намайг ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Харин манай эмнэлгийн 160 гаруй эмч, сувилагч, асрагч нар халагдах өргөдлөө есдүгээр сарын 30-нд өгсөн нь үнэн. Бид ажилчдынхаа өгсөн өргөдөлтэй танилцаж, ажлаас чөлөөлөх боломжгүй гэсэн хариу мэдэгдэх хуудсыг аравдугаар сарын 25-нд өгсөн. Өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр дахин өгөөд байна. Хуулийн хугацаа нь энэ сарын 30-ны өдөр дуусч байгаа. Тиймээс өнөөдрийн байдлаар ажлын байраа орхиод явсан эмч, сувилагч байхгүй. Бүгд ажлаа хийгээд явж байна. Тэд ГССҮТ-ийн захирлын албан тушаалыг сонгон шалгаруулалтгүй томилсон гэж эсэргүүцэж байгаа юм. Сонгон шалгаруулалт хэзээ явагдах нь тодорхойгүй байсан учраас эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Эрүүл мэндийн сайд томилгоо хийсэн. Энэ томилгоо бол хууль бус биш гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Би есдүгээр сарын 25-нд ажлаа авсан. Гэтэл ГССҮТ-ийн захирал солигдохоос 4-5 хоногийн өмнө түр хороо гэж байгуулагдсан байсан. Намайг ажлаа хүлээж авахтай зэрэгцээд түр хорооныхон эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн юм. Ажил хүлээж авсан эхний өдрөөс эхлэн нэг сар ч ажлаагүй байхад эсэргүүцээд байгаа нь сонирхолтой байна. Харин сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зарладаг. ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах нь тодорхойгүй байгаа. Миний хувьд сонгон шалгаруулалт орохоор материалаа өгчихсөн.

ds

 - Хэрвээ аравдугаар сарын 30-ны өдөр эмч нар ажлаа хаявал ямар хариуцлага хүлээх бол? 

 - Дахин хэлэхэд ийм байдалд хүрэхгүй байх гэдэгт итгэж байгаа. Хэрвээ нөхцөл байдал буруугаар эргээд тангараг өргөсөн эмч хүн ажлаа хаявал хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээнэ. Хамгийн гол нь өргөдлөө өгсөн, халагдсан эмч нар Ц.Энхбаяр гэдэг хүнтэй ажиллаж чадахгүй л гээд байгаа болохоос яг ямар учраас, ямар үндэслэлээр ажил хаях, ажлаас гарах гээд байна вэ гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна.

fsd

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsetsee:
Ts.Enhbayr arai muuhai awvai baindaa asragch suvvilagch nariig daramtalj gariin vseg zuruulj baina bas uuriin daguulj irsen hvn bvriig yamnii darga gedeg sudalhaar hudlaa baidag alban tushaald arail ulaatch baindaa iim baij boloh uu
2013-10-29
zaluu:
ene dalimiig ashiglaj gemtliin emnelgiin buh tasag negjiig shinechleh heregtei. togtoltsoogiin oorchil, emch ajilchdiig zaluujuulj shudarga ariun hudulmur erhluuldeg bolgo, tsalingiin hangalttai ug, chadwarjuul bolohgui yum bhgui mundag zaluus ih bgaa shu.. amjilt
2013-10-29
Дорнод аймгийн хүн:
Манай энэ эмч нар ичдэг ч болоосой доо. Саяхан л манай хамаатний эмчилгээнд 750000 бэлнээр авсан. тэр эмч санаж байгаа. Би дансанд тушаая гэтэл тэгвэл бараг яв гээ бич дээ. Тэр муу хөгшнийг би яаж буцааж хөдөө эмчилгээ хийлгэлгүй явуулах вэ дээ? Мөнгийг өгөөд хэдэн хадаас хөлөнд нь суулгаад л болоо. Гэтэл тэр хадааснууд нь гадуур байдаггүй, зөвхөн гэмтлийн эмнэлэгт байдаг юм билээ. Би бас нилээд гадуур асуулаа. Тусламжаар ирсэн юмнуудаа зараад кармандаа мөнгө хийгээд сурсан хүмүүс байна лээ. тэр биснес нь л алга болох гээд ингээд үхэх гээд байгаа ш дээ та нар. Бүх л хүмүүс мэдэж байгаа ш дээ.
2013-10-29
Өвчтөн:
Боль доо. Та нарын мэргэжил чинь төрөлхийн эзэмшил, удамшил, сүрдүүлэг, тулгалт чинь биш. Бүгд ногооноороо ирээд сурдаг биздээ. явбал яв лдаа битгий сувилагч нарыг уруу татаад бай. Хөл гар хугарсан бидэнд үнэтэй хадаас шахаад бас нэмж хагалгааны мөнгө гээд. Тэр хадаас чинь дэд захирал нар та нарт хуваарилдаг уу тэгвэл.
2013-10-29
мхах:
энэ эмч нарын өөрсдийн ньх нь булхай луйвар мөнгө иддэг замбараагүй байдал нь ил гэрэх гээд үхэн хатан зүтгэж байна Энэ шинэ дарга энэ чигээрээ энэ бүгдээс салгаж цэвэрлэх л хэрэгтэй , Мөнгө өгвөл хийдэг өгөхгүй бол үхдэг д эмнэлэг шүү дээ Энэ даргыг дэмжиж байна
2013-10-29
Зөвлөмж:
Хүмүүс таныг хүлээж авахгүй гээд байхад больсон нь дээр шүү дээ. Хууль ёсны сонгон шалгаруулалтаар ороод очооч. Дарга болох гэж яарахаар "мөн чанар" чинь танигдаад байна. Чадалтай хүн хаана ч ажиллаж чадна. Татаастай бол чадалгүй хүн ч дарга болж чадна
2013-10-29
зочин:
Гэмтэлийн мафи болчихсон эмч нарын сүлжээ одоо бүүр хүний амиар шатнаажилдаг болсон байх шивдээ Арай дэндэж байгаа юм биш үү Эд нарыг нарийн шалгавал их юм гарна даа.
2013-10-29
irgen:
emch ta uls ekh orondoo tangraga orgoxdoo yu bodoj bsan yum be darga soligdoo l biz teglee geed ard tumnee medlegeeree booj boloxgui shu de xerev bi emch bsan bol ene saikhan erkhem ajlaa hiigeed l bx bsan. Ene 160 hun bolmoor yum. ter 160 xun iim archaagui humius yum u?
2013-10-29
udval ogtsor:
Emch hun geheeree robot shig haana yu bolj bgaag medrehgui ajillah estoi gejuu. Ugui sh dee. Ingej temtseh ni zuv zuv. Bitgii buuj uguurei.
2013-10-29
zochin:
ene unen shudarga uil ajillagaa yavagdah geheer uheh gej baiga emch nariig har daa. aimaar gar hardag mungu uguhgui bol unguruu shuu dee. tegeed ter uila jilagaag ni zogsooh shudarga hun garaads ireheer ueh gej baiga al baigu yu daa. ternees bisg yag ard tumnii tuluu ingej haragdaach . hudlaa shuu dee.umhun darga ni aimaar shunaltai huviin biznes hiisen hun baisan gee biz dee. ajilgui mundag emch nar zunduu baina . naad huuramch humusee halaa hal, shudrag es togtoo. mungu hardaggui hunii tuluu gesen setgeltei emch nar bas baij l baogaa shuu dee. ter humuusiig ni aji;d avaachee
2013-10-29
boogii:
Omnoh darga nar ni gemtliin emnelgiin ergen toirniig zaraad duusaa biz dee. Ajilchdaa oruulna gej gazraa ogood daraa ni odoo ene uhchih geed baigaa khumuus zavshaad ongorson yum bishuu
2013-10-29
boogii:
Gemtliin emch nar khumuusiin toloo bus emnelgiin toloo bus zugeer l khuviin business ni zogsono geheer uheh geed b.n. ene turhiralt bol khuviin businessee hamgaalah gesen tsoon kheden khunii l ajil shde.
2013-10-29
Sukhee:
Ichdeggyi hynee bsan amitad ta nart darga hen bh chin tiim chuhal bish adgiin shaarnuudiig bygdiig ni halaachee
2013-10-29
peacekeeper:
Эсвэл гэмтлийн эмнэлэгийг хааж их засвар хийх боломж байна. Бүх гэмтэлтэй өвчтөнөө цэргийн госпитал руу шилжүүл, бас дүүрэг дүүрэгт нь хөнгөн өвчтөнөө хэвтүүл. Шудрага эмч мэргэжилтэн зөндөө л ажилгүй байна. Ер нь манай ЭМЯ-нд боловсон хүчин бэлдэх бодлого сул, онцгой байдалын үед ажиллах эмч нараа хайхардаггүй, нэг хүнийг тахин шүтэх, өвчинг төрөлөөр нь эмч нарт хувааж өгөх, тэд нь би монголдоо ганц мэргэжилтэн гэж бизнесээ цэцэглүүлэх, ах дүү хамаатан саданаараа өмчилж авах, тэр салбар луу нь харц ардын хүү орох боломжгүй/Гэмтэл,хавдар,мэдрэлийн мэс засал гэх мэт/,хуучин бурхи нар нь хавчиж фракцалж ил далд дарамт үйсгэдэг энэ систем хэзээ арилах юм бэ? Жинхэнэ цагаан халадтанууд нь ажлаа хийж чадахгүй байна энэ салбарт. Төрийн зөв бодлого хүссэн хүсээгүй хэрэгтэй болчихжээ. Мөнгөтэй бизнесмен, худалдаачин бүхэн хувийн эмнэлэгтэй болж ард түмэний нуруун дээрх ачаа татвараар, стрессээр, нийгэмийн тогтворгүй баян хоосоны туйлдалаар, бас суурь нь бэлтгэгдээгүй хөгжлийн хурдаар морин дэл дээгүүр хурдалсаар, жирийн хөдөлмөрч ардыг чирч байна доо...
2013-10-29
1:1 healthkeeper:
Гэмтэлийн эмнэлэг нээрээ арай дэндүү гар хардаг, хүнд сурталтай, хоорондоо бохирын суваг шиг холбогдсон сүлжээтэй, хахууль үнэртсэн эмч нар нь тэрэндээ бэтгэрчихсэн газар байна лээ. Зөв удирлага менежмент, өөрчлөлт шинэчлэлт , их цэвэрлэгээ хийж байж л сайжирах байх даа. Яана даа...Олонч зовсон шаналсан ард иргэдийг гэнэтийн золгүй өвчнөөр нь дарамталж мөнгө угаасан газар.Монгол улсын иргэн ЭМД төлөөд нэг удаа гэмтэхэд төлсөн даатгал нь үйлчилдэггүй, харин стресст оруулж нэмэлт мөнгө төлөхөө хэзээ болих юм бэ?
2013-10-29
4444:
buzar shaaruudiig huu
2013-10-29
shudarga irgen:
Ug ni ard tumniihee eruul enhiin toloo geed l ariun tangarag orgodog bish bil uu? Niigem zavharch zampirsanii negeehen jishee. Bugd Uls torjsonii gai. Hun bolgon hiih yostoi ajlaa dor burnee hiisen shig hiigeed l irgeniihee uurgee biyluuleed yavah yostoi gej boddog.
2013-10-29
Tsagaan halaadtai durakuud:
Tangarag urgusun uhaantai ym bol arai denduu davarch bna
2013-10-29
Zochin:
Er ni emnelegiin darga hen ymar mergejiltei bh ni hamaagui harin emchilgee erhelsen ded zahiral taraltai tuslamjiin zahiral geh met ni jinhen mergejiliin buguud turshlagatai humuus baival bolno. Iim baidlaar zohitsuulj boldoggui ym bh da
2013-10-29
band:
Хүний амь эрсэдсэн байна. Наад хэрүүлээ зогсоо, эрдэнэт хүний амь нас ! Одоо сайд эсвэл дарга нь огцор! огцор! Юун албан тушаал. Хүн үхүүлсний хариуцлагыг арай асрагч, сувилагч гэхгүй байлгүй ... Нэг хүний амь багадахгүй биз дээ? Тэр талийгаачийн оронд хүн болгон өөрсдийгөө орлуулан төсөөлөөч. Гэнэтийн осол, халдлага хэзээ ч хэнд ч ирж бо, дараагийнх нь ч Та өөрийгөө гээд бод доо. Сандал ширээнээс үнэтэй амь гэж байхгүй !!!
2013-10-29
зочин:
Гэмтлийн эмнэлэг бол үнэндээ монополь байдлаа ашиглаад бизнесийн байгууллага болчихсон газар байна лээ,гараа хугалаад хагалгаа хийлгэхэд л 200 доллар өгдгийн байна лээ,ийм байдлыг нь хянах гэхээр шинэ удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа биз дээ
2013-10-29
Zoloo:
Enhbayariig demjij bna. Minii duu garaa hugalaad ene gazar ochihod emch n mes zasal hiih shaardlagagui geed gips taviad yavuulsnaa 2 honood ir gehed hagalah shaardlaga garsan. Getel nogoo emch chin ugaalgiin gazriin hajuud huviin emnelgee neetsen tend 480000 togrogoor hagalgaa hiisen. 45 honood hadaas avna geed 250000 togrog avsan. Sudalaad uzehed emneleg deeree hiih bolomjtoi hagalgaa. Ene emchiin neriig sanahgui bna. Huruu sarvuunii tasag gesen. Bas boolt hiih bolgondoo 2500 togrog avch bsan. Iim balai yumiig n alga bolgoo geheer hen durtai bnaa. Biznes n haagdana sh dee
2013-10-29
Иргэн:
ТӨР ТӨРИЙН АЛБАА МЭДНЭ, ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ ХҮН ДУВ ДУУГҮЙ АЖЛАА Л ХИЙЖ БАЙХ ЁСТОЙ, ЮУН ХАМТ ОЛОН ДАРГА ТА НАРТ ЯМАР Ч ХАМАА БАЙХГҮЙ ГЭСЭН БАЙДЛААР ТӨРИЙН ТОМИЛГООГООР ТҮРЭМГИЙЛЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ !!! ИЧЭЭД БАЙХ ЯВДАЛГҮЙ ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ МЕНЕЖЕР ГАНЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ЭНХБАЯР ГЭСЭН МУЙХАР ҮЗЛЭЭ ОРХИОД Л ӨӨР НЭГНИЙГ ТОМИЛЧИХОО Ч ДЭЭ. МЭРГЭШСЭН ГЭХ НЭГ ДАРГЫГ СОЛИХ НЬ ХЯЛБАР УУ, МЭРГЭШСЭН 160 ЭМЧИЙГ СОЛИХ НЬ АМАР УУ? САЙД МУЙХАР ҮЗЛЭЭРЭЭ НЭГ УДАА ЯЛЛАА Ч ЭРГЭЭД ЭНЭ АСУУДЛЫН ҮР ДАГАВАР ИХЭЭХЭН ХОР УРШИГИЙГ ДАГУУЛАХЫГ ХАРАХГҮЙ ХАРАЛГАН Л БАЙНА ДАА.
2013-10-29
he he :
sudasnii mes zasal hiideg tegeed 1 han hun baidag iymyy bvhel buten emnelegt.... Burged bol unen ulaan nomond orhoor bolson emch iym baina doo ain.
2013-10-29
zochin:
gemteliin emneleg gej yostoi delbertsen gazar bdag! emch suvilagch asragch alin ch medegdehgui holildtson zagnaad l hoogood l yostoi aimaar shalaar duuren hun hevtchihsen toooj bgaa ch amtan bhgui...yostoi us uuh huvtsaidaad l humuus bosdog bh uhel ni her bdag gedgiig er ni meddeg boluu???!!!...oorchilogdoj shinchildeg bol yostoi ene l emnelgees ehleh yostoi gazar daa. emch gej helhed ch berh humuus emneleg gehed bur hetsuu
2013-10-29
bilgee:
ydbal saidiig xalaacheeenxbayariig taxin shutdeg xun eruul mendiin said xj chadaxgui songuuliar 6 xubiin sanal abchaad minii adr enxbayar darga bga geed soliorood bsan shuu dee olon xun obchinooroo shanalj emch nar ni xun alaad arxi yyj xagalgaa xiigeed l
2013-10-29
Иргэн:
Энэ эмч нарын бохир бизнес нь хаагдах гээд боож їхлээ. Та нарыг хагалгаа хийхэд удирдаж байгаа эмлэгийн удирдлага ямар хамаа байна аа. Хїний зовлонгоор хєлжсєн чинь багадаа юу.
2013-10-28
Zochin:
Gants Enhbayr gej gar hul bologchiig bish Udval gej neg ajlaa meddeggui saidiig ogtsortol ni temtseed baigaarai. Ta nariig yamar hetsuu nuhtseld ajildagiig gemtej uzsen buh medne. Amjilt husie. Hezeech buu buuj ug
2013-10-28
Zochin:
Uul ni hun heleeree mal huluuruu gedeg shig hoorondoo zoitsoj neg shiideld hurvel bolohgui butehgui ym bhgui baimaar ymaa 2 talaas neg sain yariltsaad zuvshiltsuld hureh heregtei humuusiin dund ene eruul mendiin salbar shaldaa buuj shalnii alchuur bolloo humuusee
2013-10-28
анхаа:
Хүний амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө тэмцэл байсан бол дэмжихсэн.хүн тэр тусмаа эмч хүн хүн чанараа уландаа гишгэж чадвар мэдлэг боловсрол мэргэжлээрээ түрий барьж удирдлагаа шахаанд оруулан ичиж зовохоо мэдэхгүй ингэж тэмцээд байгааг үнэхээр ойлгохгүй байна.өмнөх удирдлага нь ямар хүн байсан болон яагаад ийм ухамсаргүй үйлдэл хийгээд ч болов тэр хүний төлөө яагаад ингэж тэмцээд байгааг хэлээд өгөх хүн байна уу.
2013-10-28