"МАН-ын XXVII" цаг худалдаанд гарав

img

МАН-ын Их хурал СТӨ-нд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Их хурлын төлөөлөгчид  намын дүрэмдээ өөрчлөлт оруулах, шинэлэлийг эрчимжүүлэх,  шинэ удирдлагуудаа томилох  гээд их үүрэг хүлээсэн. Төлөөлөгчдийн насны хувьд 22 настай идэр залуугаас 84 настай азай буурал хүртэл  үе үеийн төлөөлөл байгаа.  Тиймээс их хурлын арга хэмжээг зохион байгуулахдаа  эмнэлгийн анхны тусламж үзүүлэхээ ч умартсангүй.  Хурлын танхимын гадна  эмнэлгийн  тусламжийг хаанаас авах талаар зарлалыг наасан байлаа.  Түүнчлэн худалдаа үйлчилгээг ч гаргажээ. Хөнгөн зууш, цай кофены худалда явуулахаас гадна "МАН-ын XXVII" их хурал гэсэн логотой цаг худалдаалж байв. Энэ цагийг худалдан авахад 45-57 мянган төгрөгийн үнэтэй.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ