"ТЭЦ-III"-ийн өргөтгөл 12 дугаар сард ашиглалтад орно

img

Засгийн газрын  "Бүтээн байгуулалтын цаг"-аар энэ удаад цаг үеийн ажлын явцын мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс  Ерөнхий сайд сонсож, үүрэг өглөө.

 6

Дундговийг нийслэлтэй холбосон замыг ашиглалтад оруулна

Хоёр аймгийн төвийг Улаанбаатар хоттой автозамаар холбох ажил энэ ондоо багтаж дуусах бололтой.  Дундговь аймгийг Улаанбаатартай автозамыг хатуу хучилттай автозамаар холбож дууссан  байна. Харин одоо замын тэмдэг, тэмдэглээний ажил явагдаж байгаа аж. Замын-Үүдийг Улаанбаатартай холбох ажил явагдаж байгаа юм байна. Эдгээр ажлыг ирэх сарын 10 гэхэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.

 5

Ирэх хавар "100 айл"-ын уулзварыг засварлана

Гудамж хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 18 уулзварыг ашиглалтад өгчээ. Цаана нь  үлдсэн 15 уулзварыг ирэх хавар засварлах юм байна. Эхний ээлжинд 100 айлын, Энэбишийн уулзварыг засварлах аж. Чингисийн өргөн чөлөөний дагуух явган хүний замыг эдүгээ засварлаж байгаа юм байна. Мөн ТЭЦ-III-Яармагийн гүүр хүртэлх даланг засварлаж байгаа гэнэ.

 6

Цахилгааны хүчин чадал 50 мВт-аар нэмэгдэнэ

Амгалан ДЦС-ын суурийн ажил 95 хувьтай явагдаж байна. Тоног төхөөрөмжийн захиалга хийгдсэн  аж. Энэ станцын угсралтын ажил гуравдугаар сараас эхлээд  ирэх оны 10 дугаар сард  ашиглалтад оруулах аж. "ТЭЦ-III"ДЦС-ын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа  бөгөөд 12 дугаар сард ашиглалтад оруулах юм байна.   "ТЭЦ-III"-ийн өргөтгөл ашиглалтад орсноор улсын   эрчим хүчний хүчин чадал 50 мвт-аар нэмэгдэх юм.  Дөрөвдүгээр цахилгаан станцын засварын ажил мөн төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад орох юм байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huh...:
TETs gej orosoor bitgii bich l dee...mongoloor bichij nno sh te!!!
2013-10-29