Азийн цагаан дагина Анкарагийн гудамжнаас дахин сэргэх шиг боллоо
Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсан намрын сэрүүн өдрүүдийг дулаацуулам нэгэн сайхан арга хэмжээ өнгөрөгч амралтын өдөр болж өнгөрлөө. Монгол улсын соёл урлагын үе үеийн алдартнуудыг бэлтгэн гаргасан урлагийн ууган сургууль Соёл урлагийн их сургуулиас санаачлан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Төрийн банкны дэмжлэгтэйгээр “Хотын гудамж Миний нутаг” өдөрлөгийг Анкарагийн гудамжинд анх удаа зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ зориулан СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьсан бол үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэдийн ёслолын парад болж, оюутнуудын сэтгэл зүрхээрээ бүрэн цэвэрлэсэн тус гудамжинд гараар бүтээгдсэн урлагийн бүтээлүүд, жүжигчид, бүжигчид, дуу хуур болсон нь нийслэлчүүдийн амралтыг ая тухтай өнгөрүүлэхэд нүдээ олсон арга болсон гэдэг нь хуран цугласан хүмүүсийг харахад илт байлаа.
7
Мөн үеэр Төрийн банк газар дээр нь явуулын банкны үйлчилгээ үзүүлсэнээс гадна Анкарагийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд, өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах, төрөлх хотынхоо өнгө төрхийг цэвэр цэмцэгэр байлгах залуу хойч үедээ нийслэл хотоо хайрлах сэтгэлтэй байхыг уриалсан өдөрлөг болж өнгөрлөө. “Хотын гудамж Миний нутаг” өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд болон албаны хүмүүс оролцсон нь өдөрлөгийн ач холбогдлыг харууллаа.
6
“Хотын гудамж Миний нутаг” өдөрлөгийн үеэр сонин содон зүйлүүдээр дүүрэн болж хөөр баяр нэмсэн хөгжилтэй, сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдсаны нэг нь Төрийн банкны нэрэмжит хотын чамин, ганган, соёлтой залуусын дунд “Өндөр өсгийтнүүд”-ийн хоорондох хөгжилтэй тэмцээн байлаа. Тэмцээнд 30 гаруй залуус оролцож өндөр өгсий дээр өөрсдийн авьяас чадвар, хээнцэр алхаагаараа өрсөлдсөнөөс тэргүүн байранд Аззаяа, удаах байранд Цэрэнпил, 3-р байранд Амартүвшин гэх залуус тус тус шалгарч Төрийн банкны нэрэмжит шагналын эзэд болсон юм.
6
Төрийн банк их хотын соёлч, боловсон, өөртөө итгэлтэй залуу хойчыг төрүүлэх, эх хотоо хайрлах сэтгэлийг төлөвшүүлэх ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулсан нь нийгмийн хариуцлага ухамсарласан, хариуцлагатай банк гэдгээ харуулсан явдал байлаа. Санхүүгийн эрсдэлгүй үйлчилгээг ард түмэндээ хүргэхээр ажилладаг Төрийн банкны хамт олон нийслэлчүүдтэйгээ амралтын нэг өдрөө цэвэрхэн тохитой гудамжинд урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээг нэг дор цогцолсон өдөрлөгийн хүрээнд өнгөрүүлсэндээ таатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ