Өвлийн олон улсын тогтмол нислэгийн тоо өсчээ

Тодруулбал, олон улсын өнгөрөлтийн 55559 нислэгийг тогтмол, 7828 нислэгийг нөөц нислэгээр төлөвлөж, энэ оны өвлийн олон улсын тогтмол өнгөрөлтийн төлөвлөгдсөн нислэгийн тоог өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өсгөжээ. Уг нислэг үйлдэх хүсэлт ирүүлсэн агаарын тээвэрлэгчдийн жагсаалтад шинээр АНУ-ын “Fedex Express Corp”, Чехийн “Czech Airlines”, Изриалийн “Isreal Airlines”, Филиппины “Philippine Airlines” зэрэг дөрвөн агаарын тээвэрлэгчийн 946 нислэг нэмэгдсэн байна.
Харин энэ өвөл олон улсын тогтмол буулт хөөрөлтийн нислэгийн тухайд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд “МИАТ” ХК, “АEROFLOT”, “AIRCHINA”, “KOREAN AIR”, “HUNNY AIR”, “AEROMONGOLIA”, “TURKISH AIRLINES” зэрэг агаарын тээвэрлэгчийн нийт 2246 нислэгийн хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөл олгожээ. Тэгвэл орон нутгийн тогтмол нислэгийн хувьд “Aэромонголиа”, “Изинис Эйрвэйз”, “Хүннү Эйр”, “Тэнгэрийн Улаач-Шинэ” гэсэн дотоодын дөрвөн агаарын тээвэрлэгчийн нийт 2804 нислэгт зөвшөөрөл олгосон аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ