“Мобиком” борлогдохгүй дугаараа хүчээр шахаж эхлэв

img

“Мобиком”-ынхон гэрээт борлуулагчидтайгаа хамтарч ажиллах гэрээндээ өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ “Манай үүрэн холбооны нэгж зарвал заавал 94-тэй шинэ дугаараас арвыг борлуулж өг” гэсэн шаардлагыг тавьсан байна. Харин чадахгүй бол нэгж борлуулах гэрээ хийхгүй,  гэрээг сунгахгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар зарим гэрээт борлуулагч “Зах зээлд эрэлтгүй байгаа 94-тэй шинэ дугаараа зарахын тулд борлуулагч бүрт арав, арван дугаар шахаж байна. Нэг дугаарыг 4500 төгрөгөөр зарсан. Бидний зүгээс дугаарыг зарсны дараа тооцоогоо хийе гэсэн боловч хүлээж аваагүй” хэмээв. Тодруулбал, тус компанийнхан “Заавал дугаарын төлбөр болох 45 мянган төгрөгөө авчраад зарах нэгжээ ав” гэсэн шаардлага тавьж буй юм. 94-тэй дугаарыг хүмүүс авахгүй байгааг учирлаж, арвын арван дугаар авч алдагдалд ормооргүй байгаагаа хэлэхээр “Тэгвэл нэгж борлуулах гэрээ хийхгүй, сунгахгүй” гэж тулган шаардаж буй юм байна.  “Мобиком”-ын гэрээт борлуулагчид нэгж зарах эрхээ жил бүр тус компаниас авдаг байна. Гэрээний хугацаа нь дууссан борлуулагчид  “Мобиком”-оос шахаж буй 94-тэй дугаараас болж цаашид гэрээгээ сунгаж чадахгүй байдалд оржээ. Тэд тус үүрэн холбооны 100 мянган нэгжээс ердөө 3000 мянган төгрөгийн ашиг олдог байна. Энэ нь нэгжээс олсон орлогын гурван хувь юм. Уг нь шинэ гэрээгээр орлогын хувь нэгээр нэмэгдэх сайхан мэдээ байсан ч хариуд нь “агуулах”-ын бараагаа шахаж байгааг гэрээт борлуулагч Л.Төрбат хэллээ. Тэрээр өдөрт 50-70 мянган нэгж зарж 1500-2500 төгрөгийн ашиг олдог байна. Гэтэл сарын орлогоо хуримтлуулж байж 94-тэй арван дугаар авснаар гэрээгээ сунгах боломж бүрдэх талаар тэрээр ярьж байв.

А.Жаргал  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ymar muuhai um:
ymar muuhai um be.bugdeeree oor dugaaraasaa yrii doo.
2013-11-04
зочин:
ингэж дээрлэхүүлээд байхдаа яадгийн. тэрнээс нь 3000 хан мянгыг олдгийм бол больчихгүй юу. Нэгжээ зарахгүй бол хүмүүс ч авахаа болиод өөр дугаар хэрэглэнэ биз. Энэ моби ер талх мах биш. хэнд хэрэгтэй юм муусайн шулаачид. манай нийгэмд ч ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. дуртай нь дуртай саналаа хэлж боож хааж байдаг. ямар захын панзчин хятад биш. ийм юм гэж юу байсийн!
2013-10-30
Зочин:
бүгдээрээ мобигоо болиод бусад дугаараасаа ярьцгаая. мобиком хангалттай л ард түмнийг шуллаа шүү дээ. лав л миний барьцааны мөнгийг 13 жил эргүүлж ашиг олж байгаа
2013-10-29
oriflem mobii 2r luivar ni dendj ee:
iim hunii hodolmoriig unelj chaddgui luivarchdaa zailuulhj yaanaaaaaaaaaaaaaaaaa
2013-10-29
анти моби:
мобиком заваан газар. нэгжийг нь битгий зарж өг. ойр хавьд нэгж байхгүй бол хүмүүс нөгөө утсаараа их ярина гэсэн үг. моби шатна. хэдхэн авилгачин л мобигоо бариад үлдэнэ биз
2013-10-29
Zochin 2:
Nuhsan ch yadiin. hanaj tsadadgui 15 tolgoitoi mangas shig zavaan gazar. Olon jil tejeesen hereglegchdee tom kompni l yum bol ydaj bodoltsoh heregtei shdee. henii huchind odii hursnee medehgui iim uudgui gazriin olon jil hereglegch bsandaa hutarch bn unendee.
2013-10-29
Зочин:
МОБИ -г нухах нээд байгаан биз дээ.
2013-10-29
nomiko:
aria l denduu yum mongolchuud bugdeeree bayn bish shuu dee
2013-10-29
Mongol:
Ene japanii horongo oruultaas tatgalzayaa heden samurai nuud heden jil mongolchuudiig shulavdaa odoo bolivol taarna mobicom boliyooo
2013-10-29
agashka:
mobicom arial denduu ym
2013-10-29
agashka:
mobicom arial denduu ym
2013-10-29
НЭГЖИИГ НЬ ЗАРАХАА БОЛЬЧИХ :
НЭГЖИИГ НЬ ЗАРАХАА БОЛЬЧИХ Л ДОО. ТЭГВЭЛ ТЭГЭЭД НЭГЖ НЬ БОРЛОГДОХГҮИ , НЭГЖ ОЛДОХГҮИ ХҮМҮҮС БАРИХАА БОЛИНО ШД. ТЭР ЦАГТ ӨӨРСДӨӨ БУЦААД ТА НАРЫГ ГУИНА
2013-10-29
Зочин:
МОБИКОМ БАРИХАА БОЛЬЧИХ Л ДОО. БИ ЛАВ ЮНИТЭЛ БАРЬДАГ БОЛСНООС ХОИШ МАШ ИХ ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАИГАА. БҮР ИЛТ МЭДЭГДЭЖ БАИНА
2013-10-29
Anar:
Алба биш шүүдээээ цаана нь жи мобайл, юнитэл, скайтэл байна шүү дээ!!!!!!!
2013-10-29
CAHCAP:
Manai ger bul bugd Mobi baridag bsan. Odoo bugd skytel barij bna Mobicomd yaj shuluulj bsnaa odoo l uhaarch bndaa. Minii medeh barag 3 4 ger bul bugd skyteld shiljsen todruulbal skyphone hyamdhan shuu..
2013-10-29
jhhihiu:
нэгжээ зарж өгөхөө больчихооч ээ алба биш шүү дээ
2013-10-29
zochin:
Ingej davaraaj bolohgui shuu. Tiim durem juram baidag yum bol shalgadag gazaraar ni shalguul.
2013-10-29
mobigoos tatgalzay:
shulaachin shuu de
2013-10-29
mobi zail:
zailaaaaaaaaaaaaaaaaa
2013-10-29
MOBICOMOOS TATGALZAYA:
mobi odoo bolmoor yum dandaa l ilvv tolbor absan ene ter geed l baidag MOBICOM oos tatgalzaya mongolchuudaa.
2013-10-29
Зочин:
Хаха, ойрд Моби гээд овоо жинтэй мэдээллүүд гараад бх чинь, юу л болоод бндаа?!?!
2013-10-29
Зочин:
Нэгжийг нь борлуулахаа больчихоо. Тэднийг тэгж давраагаад яахав.
2013-10-29
zochin :
dawarsan mobicom,
2013-10-29
зочин:
эдний нэгжийг зарахаа л больчих тгл болоо ганцхан мобигооор дутав гэж үнэн даварсан газар гэж эднийхийг л хэлнэ
2013-10-29
MoneyCom:
Gereegee tsutslaad negjiig n zarahaa bolichihgyu yu doo, eri n gereetvvd n bas todorhoi hemjeenii ashig oruulj bgaag meddeggyu ym bh daa. tegeed heden salbaraaraa negjee zaraad miaraad ireheeree gereet ymar ih heregtei bsaniig oilgoh tsag ireh bailgyu.
2013-10-29