Өнөөдөр зарим эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

img

Өнөөдөр нийслэл хот байгуулагдсны 374 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгуулагууд иргэддээ зориулсан үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгуулагууд болох бүх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл 08:00 цагаас өдрийн 16:00 цаг хүртэл нээлттэй хаалганы өдрийг зарлаж байна. Мөн “Номуун”, “Баянгол” хувийн эмнэлгүүд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байгаа юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ