12 дугаар сараас нөөцийн мах худалдаана
Улсын хэмжээнд энэ онд 14 тонн мах нөөцлөхөөр болсон. Өнгөрсөн жилийн нөөцийн махыг оройтож буюу нэгдүгээр сарын дундуур худалдаанд гаргаж байсан билээ. Тэгвэл энэ жил нөөцийн махыг 12 дугаар сарын 25-наас худалдаанд гаргахаар болжээ.
Мөн нөөцийн махыг гудамжинд машин дээр зардаг байсныг болиулж, хүнсний захуудын нөөцийн мах борлуулах цэгээр дамжуулан худалдаалахаар болсон байна.
Энэ жилийн нөөцийн махыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх тендерт 12 тонн мах нөөцөлж, нийлүүлэх “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани шалгарсан аж. Харин Дархан-Уул аймгийн хэрэглэгчдэд зориулах 1000 тонн махыг “Дархан меат фүүдс”, Орхон аймгийн иргэдэд нийлүүлэх 1000 тонн махыг “Эрдмит” компани тус тус бэлтгэхээр болжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ