
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр 12, нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү хур тунадас орж, 1-2 хэмээр илүү хүйтэн байхыг мэдэгджээ. Уг мэдээллийн дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, үндэсний радиогоор нэг сарын хугацаатай малчиддаа өвлийг өнөтэй давахыг уриалсан нэвтрүүлэг тогтмол явуулжээ. Мөн сайдын тушаалаар баталсан өвс, тэжээл, түлш түлээ, хүнсээ хангалттай нөөцөлж бэлтгэхийг уриалсан албан тоотыг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Иймээс малчдыг өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйлийг хүч, бололцоогоо дайчлан, малын хорогдолгүй онд орохыг салбарын яамнаас уриалж байв.
Энэ жил төл малтайгаа нийлээд 54 сая толгой мал өвөлжихөөс 10 орчим саяыг нь хүнсний хэрэгцээнд ашиглах аж. Иймээс 44 сая толгой мал өвөлжих юм байна. Харин хадлан тэжээлийн тухайд одоогийн байдлаар улсын хэмжээнд 70 гаруй хувьтай байгаа аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ