ТЭЦ 3-ын уулзварыг өргөтгөн шинэчилж нээлээ
"Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн автозамын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 16 дахь уулзварын ажил бүрэн дуусч өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. ТЭЦ3-ын зүүн урд талын энэхүү уулзвар нь эвдрэл гэмтэл ихтэйгээс гадна Нисэх-Яармаг чиглэлийн замын зорчих хэсгийн талбай бага байсан учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нэлээд саад учирдаг байсан юм.
Тэгвэл энэ удаа уулзварын хэсэгт 11 640 ам метр талбайд зам барилгын ажил гүйцэтгэж, асфальт бетон хучилт, автозамын босоо, хэвтээ тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж, шинээр явган зорчигчийн зориулалтын замтай болголоо. Энэ уулзвараар урагш хөндлөн гарч буй замыг Туул голын хойд эрэг дагуу баригдах хурдны замтай олон түвшний уулзвараар холбохоор төлөвлөж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ