ЖДҮ эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

img

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нийгмийн түшлэлийн гурван талт хэлэлцээрт тусгагдсаны дагуу Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Стандарчлал хэмжил зүйн төв, Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхим, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд жижиг дунд үйлдвэр эрхлэгч, ажил олгогч, ажилгүй 150 иргэн оролцлоо. МАОЭНХ-ны зөвлөх Д.Жанцан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах нь”, Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн, “Хөдөлмөр” сонины менежер Д.Энхтэгш “Хөдөлмөрийн бүтээмж-Зохистой  хөдөлмөр эрхлэлт” сэдвээр илтгэл тавив. Мөн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Батбилэг “Жижиг дунд үйлдвэрийг орон нутагт хөгжүүлэх, борлуулалтын сүлжээ байгуулах, түүний ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Мөн арилжааны банкууд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээний талаар мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ