МАН-ын даргаар хэн тодрох вэ

img

МАН-ын XXYII их хурлын төлөөлөгчид яг одоо намын даргаа сонгохоор Тусгаар тогтнолын ордондоо хуралдаж байна. Тэд өмнөх хоёр өдөр нь шөнө хүртэл хуралдаж намын дүрмээ хэлэлцэн баталсан юм. Ирэх жилүүдэд Монголын улс төрийн ууган хүчнийг хэн удирдаж, сөрөг хүчний байр суурь хийгээд,  намаа ирэх сонгуульд бэлтгэн, эв нэгдлийг эрхэмлэн явах бол. МАН-ын даргад М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдөхөө эрт мэдэгдсэн. Үүн дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч төлөөлөгчдийнхөө дэмжлэгийг хүлээвэл намаа удирдан авч явна гэж эрмэлзлэлтэй байгаа. Их хурлын 1121 төлөөлөгч энэ гурван эрхмээс намын даргыг сонгох бололтой. Тэгвэл энэ гурван эрхмийн хэн нь хэн бэ?

 6

Хүчирхэг сөрөг хүчний төлөө

Миегомбын Энхболд эдүгээ УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа. 2005 онд энэ намын даргаар сонгогдон ажиллаж байсан. Намын экс дарга С.Баяр “Би нэг урсгал руугаа дахиж ордоггүй” хэмээн түүнд хандсан үгийг хэвлэлээр шидэж байгаа ч М.Энхболд өөртөө итгэлтэйгээр намын даргад өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө ч төлөөлөгчдөд тараасан байна. Тэрбээр “Төрд ажиллаж байсан хуучин багаар намын шинэчлэл хийнэ гэвэл ихээхэн эндүүрэл болно. Намын анхан дунд шатны  ажлын дадлага туршлагатай, шинэлэг сэтгэлгээтэй, ашиг, сонирхлын зөрчилгүй,  цоо шинэ багаар шинэчлэлийг хэрэгжүүлэх учиртай, Тэгээд ч МАН-ын шинэчлэл Улаанбаатарын төдий бус улсын хэмжээний ажил. Би мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа манай нам хүчтэй сөрөг хүчин байх, намын шинэчлэл нь тавигдаж буй зорилго, зорилт, үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийцтэй байж, УИХ-д суудалтай намын хувьд улс орны хөгжил дэвшил, ард түмний язгуур эрх ашгийн төлөө шийдвэртэй тэмцэх чадамжтай байх зарчмыг иш үндэс болгоно” хэмээн уриалж байна.

 6

Цэвэр нам ялдаг

Энэ бол намын даргад нэр дэвшсэн Т.Аюурсайханы мөрийн хөтөлбөрийн уриа аж.  Намаа цэвэр, тунгалаг, иргэний төр-хөгжсөн нийгмийг цогцлоохын төлөө уриа дэвшүүлжээ. Тэрбээр “МАН-ын үнэт зүйл нь “Хангалуун амьдралтай Монгол хүн” бөгөөд үйл ажиллагаагаар цэвэр тунгалаг нам, эрүүл төр, хөгжсөн нийгмийг цогцлоон байгуулахад чиглүүлэх зорилтуудын хүрээнд томъёолж байна” хэмээн уриалжээ. Намын даргад нэр дэвшигчээс Т.Аюурсайхан хамгийн залуу нь, басхүү танилцуулгаас нь харахад англи, орос, турк, япон, солонгос хэлтэй, МАН-ын шинэ залуу боловсон хүчний нэг. Тэрбээр “Би МАН-д залуу үе байдаг гэдгийг мэдрүүлэхийн төлөө нэр дэвшсэн. Төлөөлөгчдийн уур амьсгал гайгүй байгаа. Залуучуудаа дэмжиж, залуус бодлогоо гаргадаг юм байна гэдгийг харуулахыг зорьж байгаа. Өнгөрсөн хугацаанд Шинэчлэлийн хорооныхон юу хийсэн, цаашид яаж ажиллахаа мэдрүүлнэ” хэмээж байгаа юм.

6

Найдвар тээгч

Харин гурав дахь нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд заалнаас дэмжлэг аван гарч ирэх магадлалтай хэмээн горьдлого тээж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржид өвдөг шороодсон. Нийт ард түмний итгэлийг авч чадсан хүн 1021 төлөөлөгчийг саналыг авч чадах байх гэсэн найдварыг өөртөө тээж байгаа аж.

Нэр дэвшигч М.Энхболд нөгөө хоёр өрсөлдөгчийнхөө дэргэд улс төрийн туршлагаараа хувь илүү, дээр нь хотын фракцыг тэргүүлдэг, парламент дахь МАН-ын бүлгийн гишүүд түүнийг дэмжиж, төлөөлөгчдөөр дамжуулан гар өргүүлэх магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байна. Харин залуу нэр дэвшигч Т.Аюурсайханы хувьд экс ерөнхийлөгч Н.Багабандийн фракцын болон залуу төлөөлөгчдийн дэмжлэгийг авах магадлалтай. Гэхдээ төлөөлөгчдийн дийлэнхийн саналыг авч чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Их хурлын төлөөлөгчдийн 60 хувь нь анх удаа сонгогдож байгаа гишүүд. Тиймээс шинэ төлөөлөгчид нэр дэвшигчдээс хэнийг нь ч дэмжээд гаргаж ирэх магадлалтай гэсэн таамаг байгаа ч нөгөө талаас аймаг, нийслэлийн намын хорооноосоо “үүрэг, даалгавар” өвөртлөөд ирсэн. Тиймээс “даалгавраа биелүүлнэ” гэж үзэх хүмүүс байна.

За ямартай ч гурван өдөр үргэлжилсэн МАН-ын их хурал өнөөдөр намын даргаа сонгосоноор өндөрлөх юм. Монголын ууган улс төрийн хүчнийг удирдах шинэ дарга тун удахгүй тодорно.

6

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
uur oligtoi hun alguu ed nar arai bishee ter Ayursaihan gedeg nuhur bur demii
2013-10-29
byruu:
M.enhbold odoo boli do.chinii hiisen luibar.chinii humuujuulsen abilgach nar.chini nuusan horongo bugd il bolno shte.deelee nomorhosoo omno neree tata.ergen toirniih ni buh humuusiig ni shalga.oort ni yu ch bhgui
2013-10-29
сүрэн:
М.Энхболд бол олон түмэнд нэр хүнд муутай хүн, хор найруулж л гардаггүй юм бол,
2013-10-29
зочин:
бөх хүн бүдүүн тойм байдаг юм аварга хэрэггүй байхаа
2013-10-29
zochin:
M.Enhboldiig demjih heregtei. Zarchimtai, alsiin haraa saitai hun bh heregtei shude.
2013-10-29
Mongol hun:
Hoorhii m. Enhboldiig tavi tavi ! Aav n ood bolsin bn lee! Dargaar tavioo!
2013-10-29
mongol hun:
abilgaliin ezen shuudee Enkhbold teriig songbol MAH suirlee gesen ug za
2013-10-29
Zochin:
Ene setgegdel muugaar bichdeg humuus iim muuhai har hel amtai zevuun garuud hend ch yu ch tohioj boldog eh orniihoo tuluu saihan yavsan ger bul udam ugsaa saitai m.enhbold
2013-10-29
ардчилсан нам:
.м.энхболд нь дарга болвол нам нь байнга манай намд ялагдах учир сонгогдоосой..
2013-10-29
jirgee:
enhboldiig songowol busad namuud bavrlah biz
2013-10-29
....:
Энхболд дээр шуу
2013-10-29
zochin:
shine xaluu ayursaixan ner devshuuleerei
2013-10-29
санал:
Улс төрд юу хийсэн гэж М.Энхболд нэр дэвшиж байна гайхаж байна.Тэгэхээр төлөөлөгчдийг хахуульдаж л гарахгүй юм бол газрын наймаачинг хэн дэмждэг юм.Батэрдэнэ аварга одоо болно доо.Залуу хүн хүчтэй өрсөлдөгч байж намаа энэ олигархуудаас салгаж, улс орондоо хэрэгтэй хүчтэй сөрөг хүчин байлгаж, монгол оронд бий болсон хүсэл шунал дүүрэн байгаа хүмүүсийн төөрөгдөлийг арилгаж хүмүүс бие биенээ хайрлаж хүндэтгэж амьдрах зарчим баримталбал монгол улс орон мандан бадрах байхаа.
2013-10-29
irgen:
Komunist nam gedgee haruulj chadlaa. oilgomjtoi shuu dee? Enh bold baina.
2013-10-29
zochin:
nomtoibayarig bolgoyo
2013-10-29
зочин:
Энэ 3 бол хэрэггүй ээ, харин арай дөнгүүр нь Н. Энхболд байсан юм даа. М. Энхболд бол газрын наймааны загалмайлсан эцэг,бохир мөнгөөр дүүрсэн гахай. Өмнөх МАН-ы их хурал дээр Н. Болормаа түүнийг яаж хэлж байсныг ард түмэн минь мартаж болохгүй шүү.
2013-10-29
zochin:
doloon byydalin Dorj uvuug songovol naad teneguudees chin iluu baij medne dee
2013-10-29
zochin:
hen ch garsan yadag yum tertei tergui dampuurch baigaa nam
2013-10-29
gzochin:
gazariin naimachin enhebold uu
2013-10-29
zochin:
ene ayursaihan gene uu hen gene uu zail l daa enlhbayar hirtel ooriigoo not yet gej baihad fucking shit guy
2013-10-29
zochin:
ene ayursaihan gene uu hen gene uu zail l daa enlhbayar hirtel ooriigoo not yet gej baihad fucking shit guy
2013-10-29
жэра:
зангараг гэдэг юмнаас чинь илүү шударга шулуун байдал нь л энэ улс оронд хэрэгтэй баймаар юм ...
2013-10-29
zochin:
M.Enhbold deer de, Mongol ahui soyol medne.
2013-10-29
залуу-МАН:
номтойбаяр ахыгаа сонгийеөө ...
2013-10-29
daaaaaaaaaaaaassssss:
nymaagiin enhbold garnaa ter ursuldjaagaashdee6dutuu medeelel tawij hudlaa bichihee bolildoo nygt guai
2013-10-29
Аюурсайхан нь:
чадалтай сайн залуучуудаа гаргаж ирсэн нь дээрээ М.Энхболд бол хөгийн новш ууж идэж ханахгүй дурак. сайн шалгавал их юм гарна да муу лалрыг.
2013-10-29
зочин:
за даа зангаргаараа энхболд нь дээр биз дээ
2013-10-29
АЮУРСАЙХАН:
гэдэг хүн нь дээр байх оо
2013-10-29
Зочин:
Энэ 3-аас хамгийн хэрэггүй хүн бол газрын наймаач Миегомбын Энхболд
2013-10-29