Берлиний тагнуулчид Вашингтоныг шалгана
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газар Германы Канцлер Ангела Меркелийн утсыг 2002 оноос хойш чагнаж байсан хэрэг илэрчээ. Үүний улмаас хоёр орны хооронд хүчтэй зөрчилдөөн үүсээд байгаа юм. Берлиний тагнуулын шалгалтын баг Вашингтоныг зорихоор болсон тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тэд Эдвард Сноуданы дэлгэсэн баримтад дурдсанаар АНУ-ын Үндэсний аюулгүйн байдлын газрынхан Меркелийн утсыг арав гаруй жил шалгасан уу, үгүй юу гэдгийг тогтоох юм. Ажиглагчдын үзэж буйгаар уг багийн шалгалтын үр дүнгээс удаан хугацаанд хамтрагч байсаар ирсэн хоёр талын цаашдын харилцаа тодорхойлогдоно гэж үзэж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ