Тян Ань Мин-ий талбайд цус урслаа
“BBC” агентлагийн мэдээлж буйгаар өчигдөр 12 цаг 5 минутын орчимд “Toyota” маркийн жийп Тян Ань Миний талбайн хамгаалалтын хашлагыг нэвтрэн орж, осолдсон хэрэг гарчээ. Ослын улмаас автомашин дотор зорчиж явсан гурван хүн амиа алдаж, Филиппин болон Гуандугаас ирсэн хоёр жуулчин ослын дараа амиа алджээ. Үүргээ гүйцэтгэж байсан 11 цагдаагийн ажилчин хүндээр гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Мөн “Хориотой хот”-ын төв хаалганы чигт хурдтай давхиж явсан автомашин ослын дараа шатаж нэг хүн амиа алджээ.
Энэхүү хэргийн улмаас цагдаа нар Тян Ань Мин-ий талбай хүрэх гол замыг хаасан байна. Тус хэрэг энгийн осол эсвэл террорист халдлага уу гэдгийг олохын тулд мөрдлөгө явуулж эхэлжээ. Айшигт хэрэгтэй холбогдуулан цагдаагийн ажилчид Тян Ань Мин-ий болон “Хориотой хот”-ыг хамгаалалтадаа авч, иргэдийг 200 метрийн зайд ойртохыг хориглосон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ