ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч Монголд айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте энэ сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгч К.Мотланте Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ