Аварга тогоочийг шалгаруулна

img

Монголын тогооч нарын холбоо, Монголын мастер тогоочдын холбоо болон Мэргэжлийн бартендерын холбоo зэрэг байгууллага “Ub food and Beverage expo 2013”-ийг ирэх сарын 01-03-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн  үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдэд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдлэг түгээх зорилготой.

Энэ үеэр аварга тогооч болон шилдэг бартендерийг шалгаруулах бөгөөд “Хэн хамгийн их “hotdog” идэх вэ зэрэг тэмцээнийг зохион байгуулах аж. Үзэсгэлэнд Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний бүтээгдэхүүн импортлогч компани, нийтийн хоолны үйлчилгээний газрууд болон нийтийн хоолны тоног төхөөрөмж борлуулагчид оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулна. Оролцогчид ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амтлах бөгөөд дурсгалын зүйл бэлгэнд авах боломжтой. Мөн гэрийн эзэгтэй нарт хоол хийх талаар үнэ төлбөргүй сургалт явуулах юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭН ХАМГИЙН ИХ БУУЗ ИДЭХ ВЭ:
“Хэн хамгийн их “hotdog” идэх вэ зэрэг ?????? Үүний оронд ХЭН ХАМГИЙН ИХ БУУЗ ИДЭХ ВЭ ? тэмцээн зохиовол дээр юмсан. Ха...л идсэн гадны соёл
2013-10-30