Своп хэлцлээр 107 сая ам.доллар нийлүүлэв

img

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин уг саналыг төв банкнаас хүлээн авч, энэ удаагийн арилжаагаар 20 сая ам.доллар, 66.5 сая юань худалдан, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

Түүнчлэн 10 дугаар сарын 29-ний өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 107 сая ам.доллар нийлүүлэв.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ariljaanii bankuud gej buun chenjuud bainaa. Chono boroonoor gegcheer ed nar l dollariin hanshaar duraaraa toglood baigaa yum bishuu.
2013-10-29