Булган аймаг хүүхдэд ээлтэй орон нутаг болно

img

Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс “Хүүхдэд ээлтэй орон нутаг” уриан дор нээлттэй хаалганы өдөр зохион байгуулжээ. Тус нээлттэй хаалганы өдөрт  Булган сумын айл өрх болон өдрийн цагаар нийтийн үйлчилгээ эрхлэгчид зэрэг нийт 1300 гаруй хүмүүс оролцсон байна. Энэ үеэр хүүхдийн эрх хамгаалал, эрсдэлээс хамгаалах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, Монгол уламжлал, хүүхдийн утасны үйлчилгээ, хурдан морь унаач хүүхдийн хамгаалал гэх мэтээр хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар сурталчилгаа хийж, санал бодлыг нь сонсох, судлах ажлыг зохион байгуулсан аж.

Мөн хүүхдэдээ санаа тавьдаг боловч гарч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, айл өрхийн 22 хүүхдийг сонирхол, хүсэлтийнх нь дагуу хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан тухайгаа Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс мэдээлсэн юм.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Маш сайхан гэгээлэг зүйл хийж байгаа Булган аймгийн удирдлагуудад баяр хүргэе.Цаашид энэ эрчээ алдахгүй улам олон хүнийг хамруулаарай. АМЖИЛТ
2013-10-29