“Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

img

Өнөөдөр нийслэл хот байгуулагдсны 374 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд нийслэлийн удирдлагууд анх хотын шавь тавьсан газар болох Чингисийн талбайн урд талын “Хонхтой цэцэрлэгт” байрлах “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Нийслэлчүүд анх 1778 онд Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхор буюу дөрвөн уулын дундах хөндийд нүүж ирсэн түүхтэй. Нүүж ирэхдээ хүн чулууны хөшөөгөөр шавь тавьсан аж. Хүн чулууны хонхор гэдэг нь одоогийн Гадаад харилцааны яамны арын хэсэг буюу “Хонхот цэцэрлэг”-ийн орчмын газар юм байна.

Энэхүү үйл явдлыг хойч үедээ сануулан үлдээх зорилгоор нийслэлийн 355 жилийн ойн өдөр “Мэлхийт” хөшөөг тус газарт нь босгожээ. Энэ цагаас хойш нийслэлийн өдрөөр уг хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.

Гэрэл зургийг Б.Мөнх-эрдэнэ

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зүүн баруун:
зүүн талд нацагдоржийг залчаад баруун тийш ханараад мэлхийтийг тахиад тэндээсээ талбай дээр тугаа босгоод,,, үгүй ээ баруунаасаа дараалласан байх аа цагийг нь анзаарвал хэхэхэ
2013-10-29